“Ай Си Ти групп” ХХК Монголын анхны блокчэйнд суурилсан STO гаргаж байгаагаа зарлалаа. Тус компани нь дата центр, газар зүйн мэдээллийн систем, блокчэйн платформ, үүлэн технологи зэрэг суурь дэд бүтцийг бие даан хөгжүүлж байгаа аж.
Өнгөрсөн сард “Тесла” компани дэлхийд анх удаа токенжуулсан үнэт цаас гаргасан бол “Ай Си Ти групп” компани эх орондоо анхны, дэлхийд хоёр дахь токенжуулсан үнэт цаас гаргажээ. Нэг бүр нь 130 төгрөгийн үнэтэй 124,793,954 токенийг www.trade.mn-ээр дамжуулан арилжаалж эхэллээ.
“ICT групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн “Бид 3.2 саяулханаа. Бид үргэлж хүнээр дутагдаж байдаг. Бидэнд өргөн уудам газар нутаг, хайрлаж хамгаалах соёл бий. Үүнийгээ технологийн хүчээр удирдах, хамгаалах, бүрэн бүтэн хойч үедээ үлдээх боломжтой. Үнэт цаасаар баталгаажсан токенийг дагаад дэлхий өөрчлөгдөж байна. Манай бүтээсэн ICTG токен нь Монголын анхны секьюрити токен боллоо.
Ирэх Даваа гаригаас токеноо олон улсын зах зээлд албан ёсоор зарлана. Токен маань маргааш буюу тавдугаар сарын 24-ний 11.00 цагаас албан ёсоор бүртгэлээ хийж эхэлнэ. ICTG токеныг ERC 777 технологи дээр хийсэн. Монголын томоохон компаниудын хувьцааг гадаад компаниуд нэг секундын дотор авдаг байгаасай гэж хүсч байна” гэлээ.
Токений суурь болох үнэт цаас нь бүртгэлийн байгууллагаас гадна блокчэйн технологид давхар бүртгэгдэх тул хөрвөх чадвар, найдвартай байдлаараа давуу талтай аж. Мөн хувьцаа, үнэт цаасыг токенжуулснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал авах, ногдол ашиг тараах зэргийг хялбаршуулах боломжтой юм.
Холбоотой мэдээ