Хятадад марафоны үеэр амиа алдсан хүний тоо 21-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2021.05.23-нд нийтлэгдсэн

Хятадад марафоны үеэр амиа алдсан хүний тоо 21-д хүрчээ

Хятадад марафоны үеэр амиа алдсан хүний тоо 21-д хүрчээ

Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужийн Байинь хотод болсон уулын 100 км-ын марафон гүйлтийн  тэмцээний үеэр цаг агаар эрс муудсаны улмаас амиа алдсан хүний тоо 21 болж нэмэгдсэн талаар Ням гариг (2021.05.23)-т орон нутгийн аврах албанаас мэдээллээ.

Бямба гаригт эхэлсэн марафонд 172 хүн оролцсоноос 151 хүний аюулгүй байдлыг хангаж, хөнгөн гэмтсэн найман хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж.

Аврах албанаас мэдээлснээр, орон нутгийн цагаар өчигдөр 13.00 цагийн орчимд цаг агаар огцом өөрчлөгдөж, хүчтэй салхилан, мөндөр, цас орсон байна. Агаарын даралт буурсан нь тэмцээнд оролцогчдын биеийн байдалд сөргөөр нөлөөлжээ.

Гүйлтийн тэмцээнд оролцогчдоос сураггүй алга болсон хүн цөөнгүй байгаа аж. Орон нутгийн засаг захиргаа сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 1200 гаруй аврагчийг дайчилжээ. Агаарын даралт буурсан тул эрлийн ажиллагаанд ихээхэн хүндрэл учирч буй юм байна.

Эх сурвалж: XINHUA
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж