Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн малчин айлд жирэмсэн эх цус алдлаа гэсэн дуудлага тус аймгийн Түргэн тусламжийн газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Н.Ержан, мэдээгүйжүүлгийн эмч Б.Сураужан, Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Х.Өмиргүл, эмч А.Саулен, сувилагч М.Жаныл, Лена, Цусны лабораторийн ажилтан Кенжебек нарын хагалгааны баг жирэмсэн эхийн гэрт очиход биеийн байдал нь хүнд, тээвэрлэх боломжгүй байжээ.
Эхийн амь насанд эрсдэл тулгарсан тул яаралтай журмаар кесар хагалгаа хийж, хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан байна. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, эх, хүүхдийн биеийн байдал сайн, сумынхаа Сум дундын эмнэлэгт байгаа ажээ.
Мөн энэ сарын 9-ний өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч С.Гүндэгмаа, нойрсуулах эмч С.Энхбаяр нараар ахлуулсан хагалгааны баг малчин айлд кесар хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварсан билээ. Тодруулбал, Жинст сумаас 60 км-ын зайтай жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэртэй, даралт их жирэмсэн эхэд хөдөө гэрт нь кесар хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварсан юм.
Б.ЖАРГАЛ
Зочин 2021-05-23 202.179.2.18
төрөх дөхөхөөсөө өмнө эмнэлэг бараадаж болдоггүй юм уу? Өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулаад байх юм
Зочин 2021-05-23 66.181.161.111
Neg zavaan hasag negeer nemegdev
Зочин 2021-05-23 202.126.88.43
Bitgii iim baliar hogiin n**** bai! Zugeer hun baigaad ali!
Зочин 2021-05-23 66.181.181.212
Чи хүнээс юугаараа илүү юм.
Тогоо 2021-05-23 140.112.233.172
ксерво гэдэг гэхдээ хийсвэр гээд хэлчихээ ккк
Зочин 2021-05-23 202.9.40.156
Манай эмч нар мундаг юмаа. Амжилт
монгол 2021-05-23 139.5.217.214
кисарев гэдэг биз дээ