Хятадаас импортолсон кимчиний найрлагаас тахал үүсгэгч нян илрүүлсэн талаараа Өмнөд Солонгосын эрх баригчид зарлаж, цахим орчинд шуугиан тарьжээ.
Импортын кимчинээс илэрсэн гэх нян нь "Иерсиниоз" хэмээн нэрлэгддэг, ховор тохиолдлын хоолны хордлого үүсгэгч "Иерсиния энтероколитика" хэмээх нян юм. АНУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс мэдээлснээр, АНУ-д эл нянгаас болж жил бүр 25 хүн нас бардаг байна.
Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас энэ долоо хоногт мэдээлснээр, Хятадаас импортолдог 15 нэрийн кимчинүүдээс 289 дээж аван шинжлэхэд дээрх хоолны хордлого үүсгэдэг нян болон түүний төрлийн тахал үүсгэгч нян илэрчээ.
Иерсиниоз хордлого авсан хүнд наснаас хамааран халуурах, хэвлий өвдөх, арьсан дээр юм туурах зэрэг шинж тэмдгүүд ялангуяа хүүхдүүдэд хүчтэй илэрдэг аж. Иймд шаардлага хангаагүй кимчинүүдийг дэлгүүрт хүрэхээс нь өмнө илрүүлэн, Хятадад буцаан өгч устгуулах ажил үргэлжилж буй юм байна.
Сүүлийн үед хятадууд кимчиг хятад үндэсний соёл, эртнээс хятадуудын бүтээж, хэрэглэж ирсэн хүнсний бүтээгдэхүүн хэмээн тайлбарлаж, олон улсад таниулах болсноос хойш хоёр улсын иргэдийн хооронд цахим “дайн” дэгдээд буй билээ.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ