Вакцины үйлчилгээг дэмжих тарилга бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.23-нд нийтлэгдсэн

Вакцины үйлчилгээг дэмжих тарилга бүтээнэ

Вакцины үйлчилгээг дэмжих тарилга бүтээнэ

Дэлхий даяар олон улс ард иргэдээ вакцинжуулж, цар тахлын эсрэг чадлынхаа хэрээр тэмцэж буй өнөө үед вакцин бүтээгч нар дахин нэг шинэ тарилгын судалгааны ажил эхлүүлсэн байна. Учир нь эрдэмтдийн үзэж байгаагаар вакцины тогтоосон дархлаа удаан хугацаа өнгөрөхөд суларч болзошгүй аж.

Тухайлбал, вакцин тариулж дархлаа тогтоосноос нэг жил, эсвэл илүү урт хугацааны дараа гэхэд дархлаа сулрахын хажуугаар вирусийн шинэ хувилбарууд үүсч, хүмүүст дахин аюул учруулж магадгүй ажээ. Хэрвээ тэгвэл томуугийн эсрэг 10 жил тутамд шинэ вакцин бүтээдэгтэй ижил цар тахлын эсрэг вакцинаар бүрэн дархлаажсан хүмүүст дархлаа дэмжиж, шинэ болон хуучин бүх хувилбаруудаас хамгаалах шинэ тарилга хэрэг болох юм.

Одоогийн байдлаар цар тахлын эсрэг вакцинууд чухам хэр урт хугацаанд найдвартай дархлаа тогтоодог тухай тодорхой мэдээлэл байхгүй. Тиймээс шинэ тарилга үнэхээр хэрэг болох эсэх талаар эрдэмтэд янз бүрийн байр суурьтай байна. Тэдний дунд цар тахлын эсрэг тарилга жил бүр тариулах шаардлагатай болно хэмээн үзэж буй олон эрдэмтэн байгаа юм.

Түүнээс гадна мРНХ технологиор бүтээсэн Pfizer/bioNTech, Moderna компаниудын вакцин тариулсан хүмүүст суусан дархлаа удаан хугацаанд хадгалагдаж байгаа бол уламжлалт аргаар бүтээсэн вакцины дархлаа цаг хугацаа өнгөрөх тусам суларч байгаа гэх баримт байгаа аж. Иймд тариулсан вакцинаасаа хамаараад нэмэлт тарилга шаардлагатай эсэх нь өөр өөр байх болно гэж үзэх эрдэмтэд ч бий юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж