"Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хүндрэл үүсээгүй"

Хуучирсан мэдээ: 2021.05.23-нд нийтлэгдсэн

"Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хүндрэл үүсээгүй"

"Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хүндрэл үүсээгүй"

Иргэдийн хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өчигдөр (2021.05.22) нээсэнтэй холбогдуулан тээврийн шалган нэвтрүүлэн товчоодод ачаалал их байгааг албаныхан мэдээлсэн. Түүнчлэн ихэнхи нутгаар салхины хурд нэмэгдэж, цасан болон шороон шуурга шуурч байгаа тул хөдөө, орон нутгийг зорьж буй иргэд цаг агаарын болзошгүй гамшигт үзэгдлээс сэргийлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгаж, хөдөлгөөнд оролцохыг албаныхан сануулсан юм.

Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас өчигдөр (2021.05.22) орон нутгийн замд осол аваар гарах, зам харгуй цасанд боогдох зэрэг тохиолдол бүртгэгдээгүй болохыг Онцгой байдлын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Харин Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Зүүн жирэм” гэх газарт сэндвичэн амбаар шатжээ.  Тодруулбал, тус сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн байнгын хяналтын цэгийн байрны зориулалтаар ашиглаж байсан 2х3 метрийн хэмжээтэй сэндвичин амбаар шатсаныг орон нутгийн 15 иргэн, хоёр автомашинтай ажиллаж унтраасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж