Сансрын онол судлаач эрдэмтдийн хийсэн шинэ судалгааны үр дүнгээс харахад өтний нүх хэмээн нэрлэдэг орон зайн хонгил бодитоор оршин байдаг байх боломжтой хэдий ч түүгээр дамжин сансарт аялах нь боломжгүй бололтой.
Өтний нүхийг ашиглан сансарт асар хол замыг хормын дотор туулж буй үйл явдал шинжлэх ухааны уран сэтгэмжит олон ном, зохиол, кино бүтээлд гардаг билээ. Гэвч өтний нүх хэмээх зүйл бодит байлаа ч түүгээр аялах боломжгүй хэмээн эрдэмтэд үзэж байна.
Эрдэмтэд сүүлийн үед хийсэн судалгааны тайландаа "Өтний нүх үнэхээр оршдог, тэр байтугай бодож байснаас илүү түгээмэл байж магадгүй" хэмээн дурджээ.
Өтний нүхний тухай анхны таамаглалыг алдарт эрдэмтэн Алберт Эйнштейн, Натан Розен нар хар нүхний тухай таамаглал дэвшүүлэхдээ мэдэгдэж байв. Тэдний тооцооллын дагуу хар нүхний гадарга огторгуйн өөр нэг хэсэгтэй хонгилоор холбогддог байх боломжтой гэжээ.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дээрх онол улам гүн гүнзгий, өргөн дэлгэр судлагдсаар буй. Хамгийн сүүлд эрдэмтэд судалгааны үндсэн дээр "Өтний нүхийг хүн төрөлхтөн болон ойролцоо хэмжээтэй зүйл нэвтрэн гарах боломжгүй хэтэрхий жижиг бөгөөд аливаа бодис нэвтрэхэд хаагдаж болзошгүй хэтэрхий эмзэг зүйл хэмээн үзсэн байна. Түүнээс гадна өтний нүх судлаач Брайанна Градо Уайт тэргүүтэй эрдэмтдийн үзэж байгаагаар бичил хэмжээтэй өтний нүхийг квант физикийн аргаар бүтээх боломжтой аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ