Өндрөөс унаж, төмөр хашаанд өлгөгдсөн иргэнийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2021.05.23-нд нийтлэгдсэн

Өндрөөс унаж, төмөр хашаанд өлгөгдсөн иргэнийг аварчээ

Өндрөөс унаж, төмөр хашаанд өлгөгдсөн иргэнийг аварчээ

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Илд бамбай” харуул хамгаалалтын газрын хашаанд хүн өндрөөс унаад төмөр хашаанд сүлбэгдсэн байна гэсэн дуудлага тавдугаар сарын 21-ний 23:39 цагт НОБГ-т иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8 км зам туулан, 23:48 цагт очиход 17 настай, эрэгтэй Т хоёрдугаар давхарын цонхоор унаж, төмөр хашаанд баруун хөлний гуяны хэсгээр сүлбэгдсэн байсан аж.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, аврагчид 15 минут ажиллаж, иргэнийг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн бүрэлдэхүүн болон Нийслэлийн түргэн тусламжийн төв-103-ын эмчид тус тус хүлээлгэн өгчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж