Нидерландын Роттердам хотын "Ахой" аренад Европын шилдэг хамтлаг, дуучдыг шалгаруулдаг "Eurovision" наадам зохион байгуулагдаж, Италийн "Måneskin" хамтлаг түрүүллээ. Бямба гаригийн үдэш эхэлсэн тус наадмын сүүлийн шалгаруулалтад 26 оролцогч өрсөлджээ. Хэдийгээр Covid-19-ийн нөхцөл байдал хүнд байгаа ч 3500 хүн тус наадмыг эхлэхээс хэдхэн цагийн өмнө шинжилгээ өгч, үзэж сонирхсон байна.
"Eurovision" наадам шүүгчдийн онооноос гадна Европын нутаг дэвсгэрт телевизийн шууд дамжуулалтаар үзэгчдийн санал цуглуулдаг. Энэ удаа “Måneskin” хамтлагийн "Zitti e Buoni" уран бүтээл нийтдээ 524 оноо цуглуулжээ.
Наадмын хоёрдугаар байранд Францын төлөөлөгч Барбара Прави, гуравдугаарт Швейцарийн жүжигчин Жон Мухарремай нар шалгарчээ.
“Måneskin” нь Италийн Ром хотын рок хамтлаг юм. Тус хамтлагийн бүрэлдэхүүнд гоцлол дуучин Дамиано Дэвид, басс хөгжимчин Виктория Де Анжелис, гитарчин Томас Ражи, бөмбөрчин Этан Торчио нар багтдаг.
“Måneskin” хамтлаг 2017 оны Италийн “X Factor” шоуны хоёрдугаар байрт шалгарч байжээ. Мөн 2021 оны "Санремо" хөгжмийн наадамд түрүүлж, 2021 оны "Eurovision" наадамд Итали улсыг төлөөлөн "Zitti e buoni" дуугаараа ийн оролцсон байна.
Эх сурвалж: ВВС
Б.ЖАРГАЛ
DR. ADITYA 2021-05-23 129.205.113.208
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу