"Eurovision" наадамд Италийн "Måneskin" хамтлаг түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.05.23-нд нийтлэгдсэн

"Eurovision" наадамд Италийн "Måneskin" хамтлаг түрүүллээ

"Eurovision" наадамд Италийн "Måneskin" хамтлаг түрүүллээ
epa09221733 Maneskin from Italy with the song 'Zitti E Buoni' react after winning the Grand Final of the 65th annual Eurovision Song Contest (ESC) at the Rotterdam Ahoy arena, in Rotterdam, The Netherlands, 22 May 2021. Due to the coronavirus (COVID-19) pandemic, only a limited number of visitors is allowed at the 65th edition of the Eurovision Song Contest (ESC2021) that is taking place in an adapted form at the Rotterdam Ahoy. EPA-EFE/ROBIN VAN LONKHUIJSEN

Нидерландын Роттердам хотын "Ахой" аренад Европын шилдэг хамтлаг, дуучдыг шалгаруулдаг "Eurovision" наадам зохион байгуулагдаж, Италийн "Måneskin" хамтлаг түрүүллээ. Бямба гаригийн үдэш эхэлсэн тус наадмын сүүлийн  шалгаруулалтад 26 оролцогч өрсөлджээ. Хэдийгээр Covid-19-ийн нөхцөл байдал хүнд байгаа ч 3500 хүн тус наадмыг эхлэхээс хэдхэн цагийн өмнө шинжилгээ өгч, үзэж сонирхсон байна.

"Eurovision"  наадам шүүгчдийн онооноос гадна Европын нутаг дэвсгэрт телевизийн шууд дамжуулалтаар үзэгчдийн санал цуглуулдаг. Энэ удаа “Måneskin” хамтлагийн "Zitti e Buoni" уран бүтээл нийтдээ 524 оноо цуглуулжээ.

Наадмын хоёрдугаар байранд Францын төлөөлөгч Барбара Прави, гуравдугаарт Швейцарийн жүжигчин Жон Мухарремай нар шалгарчээ.

“Måneskin” нь Италийн Ром хотын рок хамтлаг юм. Тус хамтлагийн бүрэлдэхүүнд гоцлол дуучин Дамиано Дэвид, басс хөгжимчин Виктория Де Анжелис, гитарчин Томас Ражи, бөмбөрчин Этан Торчио нар багтдаг.

“Måneskin” хамтлаг 2017 оны Италийн “X Factor” шоуны хоёрдугаар байрт шалгарч байжээ. Мөн 2021 оны "Санремо" хөгжмийн наадамд түрүүлж, 2021 оны "Eurovision" наадамд Итали улсыг төлөөлөн "Zitti e buoni" дуугаараа ийн оролцсон байна.

Эх сурвалж: ВВС
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж