Бага, дунд орлоготой орнуудад 3.5 тэрбум тун вакцин нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.23-нд нийтлэгдсэн

Бага, дунд орлоготой орнуудад 3.5 тэрбум тун вакцин нийлүүлнэ

Бага, дунд орлоготой орнуудад 3.5 тэрбум тун вакцин нийлүүлнэ

“Хорийн бүлэг”-ийн эрүүл мэндийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр “Pfizer”, “Moderna”, “Johnson & Johnson” компаниуд 2021, 2022 онд бага, дунд орлоготой орнуудад 3.5 тэрбум орчим тун вакциныг зардлаар нь юм уу хямдралтай үнээр нийлүүлэхээ мэдэгдсэнийг “France24” мэдээлжээ.

АНУ-ын “Pfizer” компанийн Гүйцэтгэх захирал  Альберт Бурла “АНУ ирэх 18 сарын хугацаанд хоёр тэрбум тун, түүнээс нэг тэрбумыг нь энэ онд нийлүүлнэ” гэж мэдэгдсэн бол “Moderna” компанийн Гүйцэтгэх захирал Стефан Бансель “2021 онд 95 сая хүртэлх тун, 2022 онд 900 сая хүртэлх тун вакциныг “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан нийлүүлнэ гэж мэдэгджээ.

“Johnson & Johnson” компанийн хувьд 2021 онд 200 сая тун вакцин нийлүүлэх гэрээг “COVAX” хөтөлбөртэй байгуулснаас гадна нэмж 300 сая тунг нийлүүлэх боломжийг хэлэлцэж байгаа талаар тус компанийн дэд тэргүүн Пол Стоффельс мэдээлжээ.

Дашрамд дурдахад, “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд энэ тавдугаар сард 190 сая орчим вакцины тун бусад улсад түгээгдэх төлөвлөгөөтэй байсан ч вакцины хомсдол үүсээд байгаа билээ. Иймд НҮБ-ын Хүүхдийн сангийн тэргүүн “Их долоо”-г дархлаажуулалт хэрэгтэй орнуудад вакцин хандивлахыг уриалсан билээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн захирал вакциныг тэгш хуваарилах ёстойг анхааруулж, “Их долоо”-г ирэх гурван сард хүлээж авах вакциныхаа 20 хувийг бусад оронд хандивлавал 153 сая тунг нийлүүлэх боломжтой” гэж мэдэгдсэн юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж