Тойм: АН-ын тамганы маргаан дуусч, Ерөнхийлөгчийн хориг “унав” | News.MN

Тойм: АН-ын тамганы маргаан дуусч, Ерөнхийлөгчийн хориг “унав”

Тойм: АН-ын тамганы маргаан дуусч, Ерөнхийлөгчийн хориг “унав”

Тойм: АН-ын тамганы маргаан дуусч, Ерөнхийлөгчийн хориг “унав”

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногийн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Ардчилсан намыг Ц.Туваан гэх хүн төлөөлөх эрхгүйг шүүхээс тогтоож, цаашид хоёр тамганы утгагүй маргаан үргэлжлэхгүй болсон нь өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн онцлох үйл явдлын нэг байлаа. Энэ талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Ардчилсан нам тамга, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тогтохгүй. Мөн Ардчилсан нам мөхөж алга болохгүй. Аливаа ардчилалд сорилт бэрхшээл байдаг. Ардчилсан нам 30 жил алдаж онож ирсэн, цаашид ч байх болно.

Ачааны хүндийг үүрч чадах улс төрийн хүчин байна гэдэгт би итгэдэг. Өмнө нь манай нам үүнээс илүү хүнд зүйлийг давж гарсан. Гэхдээ бид холын зорилгоо харахгүй бол ойрын зовлон дуусахгүй. Тиймээс бидний уналт босолт нэг тул нэгдэхийг уриалж байна. Бид удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулах холын зорилго харж, хүчээ нэгтгэх хэрэгтэй. Ардчилсан намын даргаар ажиллаж байсан үе үеийн лидерүүд, УИХ-ын гишүүд, Ардчилсан намын төлөөлөл болсон бүх хүмүүст хандаж хэлэхэд холын зорилгоо харж чадахгүй бол ойрын зовлон салахгүй. Бидний ойлгосноор АН дотор манай, танай гэсэн ойлголт байхгүй” хэмээн хэлсэн билээ.

Тус намаас энэ долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг 4:11 уулзалтаа хийж, ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, бусад нэр дэвшигчид хүргүүлж буй уриалга болон хууль ёсны Ардчилсан намын тамганы үйлчлэл баталгаажсан асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн дүнг луйвардсан байх магадлалтай баримтын талаар иргэдэд мэдээлэх хүсэлтээ илэрхийлэн хандсан нэгэн иргэний ноцтой мэдэгдлийг нийтэд хүргэсэн юм.

Хэвлэлийн хуралд санал тоолох хар машины IT инженерээр ажиллаж байхдаа "сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан" хэрэгт холбогдон, шалгагдаж буй иргэн н.Ган-Очир оролцож, нам болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгааг мэдэгдэв. Тэрбээр "Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. Уг хэрэгт МАН-ын удирдах албан тушаалтан, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер, мөн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар хамрагддаг. МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж, хууль бус аргаар төрийн эрхийг авсан.

Сонгуулийн цахим машины программчлалын хугацаа дууссан учир өөрчилсөн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд мөнгө өгвөл ямар ч хүн сонгогдоно. Д.Сумъяабазар надад сонгуулийн хар машиныг хакердуулахаар 500 сая төгрөг өгье, хамтарч ажиллая гэсэн, би зөвшөөрөөгүй. Дараагаар нь Улаанбаатар хот дахь "Эрдэнэт"-ийн төлөөлөгчийн газраас нэг тэрбум төгрөг гаргуулахаар МАН-ын удирдлагууд ярилцаж тохирсон” гэсэн юм.

Энэхүү ноцтой мэдээллийн дараа Ардчилсан нам Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах хүсэлт гаргав. Ардчилсан намын дарга М.Тулгат “2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй асуудал дэлгэгдэж байна. Программ хангамжид захиалгаар нөлөөлж, УИХ-ын нэр дэвшигчдээс тодорхой хүмүүсийг ялуулсан гэх хэргийг зургаан сар шалгаад  хохирогчгүй гээд хаасан байна. Хэрэв ард түмний сонголтыг  МАН луйврын аргаар авсан бол энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль явуулах боломжгүй. Мэргэжлийн байгууллага олон нийтийн оролцоотойгоор онц зөвлөл байгуулж, энэ асуудлыг тодорхой түвшинд шийдтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг тавьж байгаа юм. Бид Сонгуулийн ерөнхий хороонд Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуул гэсэн шаардлагыг тавьж байна” гэв.

Улс төрийн хүрээнд өрнөсөн бас нэг онцлох үйл явдлын нэг нь Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан явдал байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хоёр заалтад бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд тухайн заалтыг түдгэлзүүлдэг хуультай.

Хоригт "Үндсэн хуулийн цэц шийдвэртээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна.” гэж Үндсэн хуульд огт нийцэхгүй шийдвэр гаргасан" хэмээн дурджээ.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, тухайн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийг “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж шийдвэрлэсэн атал Үндсэн хуулийн цэц “зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн дөрвөн үг өнгөрсөн гучин жилийн хугацаанд эргэж үйлчлэх ёстой гэсэн хууль зүйн ямар ч онол, номлолд нийцэхгүй, хүний эрх, эрх чөлөөг хааж, хязгаарлаж болох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн үзсэн байна.

УИХ-ын байнгын хороодоос гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлтийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр үлдлээ.

С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг  Улсын дээд шүүх  (2021.05.19) хэлэлцэж, С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноож, С.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож суллах шийдвэр гаргав.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд, С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002  оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулсан байна. Мөн С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С.Баярцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 8 сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутай гэж өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сар хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял шийтгэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, С.Баярцогтод холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан (үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан) мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3  дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Прокуророос Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг даруй суллахаар шийдвэрлэсэн.

Ардчилсан  намаас Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хилс хэргээр шүүсэн гэж үзсэн тул олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаар болсон талаараа мэдээлэл хийсэн юм. Тус намын дарга М.Тулгат “ШШГЕГ-ын 411 хорих ангид ял эдэлж байгаа Ерөнхий сайд асан М.Энхсайханыг эргэсэн. Ардчилсан намаас Монголд үзэл санааны хоригдлууд бий болсон гэж үзээд, хүний хууль ёсны эрхийг хамгаалах, хүний шударга ёсны шүүх эрхийн төлөө ажлын хэсэг байгуулсан. Урьд өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан 7 хүнийг хилсээр цаазалсан.  Хоёрдугаар зууны Монголын тусгаар тогтнолын  хамгийн харамсалтай түүх.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр нар шоронд хоригдож байна. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан  хүмүүст хэрэг үүсгэж, айлгаж, дарамтлах боллоо. Монгол Улс ардчиллыг шоронд хүртэл аваачих ёстой. Шударга шүүх бий болгох ёстой. М.Энхсайхан гуай хэлж байна лээ. "АН-ын удирдлагууд шоронд ирж байгаа нь улс төрийн намын удирдлагууд шоронгоо эргэж байгаа анхны тохиолдол болж байна" гэсэн. Ер нь цаашдаа Ардчилсан нам шоронгоо эргэе хөдөлгөөн өрнүүлнэ” гэсэн юм.

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх олимпийн аварга Н.Түвшинбаярын хилээр гарах эрхийг хязгаарлаж суллах шийдвэр гаргав. Н.Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан,  цагдан хорьж шалгаж байсан юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан юм. Э.Энхбат начин БНСУ-д эмчлүүлж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-23 95.2.11.84

Үнэндээ сонгоод Монгол улсын ерөнхийлөгч болхоор хүн сонгуульд нэр дэвшээгүй нь харамсалтай

Avatar

Зочин 2021-05-23 202.9.46.165

Монголчууд одоол босох цаг тэмцэх цаг ирлээ эс чадваас хагас цэргийн зохион байгуулалттай коммунист дэглэм айсуй

Avatar

СОНГОГЧ 2021-05-23 202.9.46.103

ЖЕНКО БАТТУЛГА МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ УРАГШЛУУЛАХ ГАШУУН СУХАЙТЫН 200 ГАРУЙХАН КМ ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫГ ДАХИН 4 ЖИЛЭЭР УХРААЖ, ХАРИН МОНГОЛД ХЭРЭГГҮЙ, ӨӨРИЙНХӨӨ ОРД РУУ 400 ГАРУЙ КМ ТӨМӨР ЗАМЫГ БАРИУЛЖ ДУУСГАЖ БАЙГАА НЬ ЭНЭ ХҮНИЙ 4 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХИЙСЭН ГАНЦ АЖИЛ НЬ. ..
БАТТУЛГА НИЙЛБЭР ДҮНГЭЭР 10+4 ЖИЛЭЭР МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ ГАЦААЖ НҮГЭЛ ҮЙЛДЛЭЭ …

Avatar

Зочин 2021-05-23 192.82.85.3

Адгийн шаар, хүний оронцог, хуншгүй сүг Жанхуу Хүрэлсүхтэй банзалдаж АН-ын бүх лидерүүдийг шоронд хийж нэр хүндийг нь шавхайнд хутгачаад дараа нь өнөөхдөө мухар тонгоруулсан даа. Болж муу л а л а р, мэхт мэхэндээ гэж энэ дээ. Удахгүй чамайг шоронд хийж, шонд дүүжилнээ гайгүй.

Avatar

Зочин 2021-05-23 103.212.118.197

Эргүү мал суух ёстой луугар луйварчидын дөнгөж 100-ны нэг хувь нь л орсон. Одоо бараг гарч байна. Хийсэн хэрэгээ бүрэн эдлэе гэвэл гянданд 1000 жил суугаад ч дуусахгүй. Үхээд та нар ман-ыхантайгаа мөнхийн тамд унана аа. Үйлийн үр арилдаггүй юм малуудаа

Avatar

Зочин 2021-05-23 64.119.27.14

Хамгийн их гэмт хэрэг үйлдэгсэд бол АН-ын шуналтангууд .Харин тэд шүүх хууль хяналтын байгууллагыг бараг өөрийн мэдлийн болгосноор үндсэндээ бүгдээрээ хэрэг завшлаа.Үндэслэлгүй баяжлаа.

Avatar

Зочин 2021-05-23 66.181.178.111

Тэр хар машиныг чинь архангайгаас сонгогдсон хэн ч билээ нэг шүлхий банди СЕХ гадаа шатаагаад байснаа сонгогдчихоод дуугүй болцон санагдаж б.н

Avatar

Зочин 2021-05-23 202.179.27.26

tiinschuu ter S.Batbold schorond oroch estoi!!! b** ylgavarlan gaduurchaj daramtal !!! ter Churelsuch , ESaid 2 dandaa chudlaa yrij ard irgedig chuurch talchuulachaa zogsoo

Avatar

Зочин 2021-05-23 203.91.115.55

Туваантангууд УИХ-д АН-г төлөөлөхгүй гэсэн хэрэг үү

Avatar

С,ЁҮРЭНЖАВ 2021-05-23 192.82.64.190

БОЛДОГ ЮМ БОЛЛДОГООРОО БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ,,,НИЙГЭМ ҮРГЭЛЖ ХӨГЖДӨГ ХОЙНО ХҮНЧ БАС ӨӨРЧЛӨГДӨНӨ ШҮҮ ДЭЭ ,,,,,ОДОО БИДНИЙ ӨМНӨ УЛС ТӨРИЙН ӨНЦГӨӨС ,НАМЧИРХАХ БИШ ,,,,,,ХҮНИЙ МӨС, МОНГОЛ ЯС ЧАНАР ,ТӨВШИН БАЙДЛЫГ ХАРЖ МОНГОЛЧУУД БИДНИЙ 6 ЖИЛД БИЕ ДААЖ ӨӨРИЙН ЭРХЭЭ ЭДЭЛЖ ӨРХИЙН ТЭРГҮҮНЭЭ СОНГОХ ЦАГ ИРСЭНИЙГ МЭДЭРЧ АМЬРДРАХ БОЛЖ ДЭЭ ,,,,,

Avatar

Зочин 2021-05-23 66.181.184.119

halhin atman hulih moron aldarjab zodoldii neg ueed hen gedge haruuulna.chi odoo halh atman gej uu aldarjab muu goojuur.

Avatar

И.Норовжав 2021-05-23 139.5.217.217

Ардчилсан намыг Ц. Тувааны толгойлсон нөхөдийн төлөөлөх эрхгүй нь саяхан шүүхээр баталгаажуулсан ба бүлгийн ахлагч болон их хурлын хэсэг гишүүд өлсгөлөн зарлаж олон түмнийг бухимдуулсан , тогтворгүй байдал буй болгохыг оролдсон , их хурлын гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох нь зүйтэй . Их хурлын сонгуулд тодорхой эвсэл, намаас нэр дэвшиж сонгогсон боловч сонгогчидын зөвшөөрөлгүйгээр дураараа өөр намд шилжсэн нөхдийн талаар сонгогчдын дунд асуулга явуулж эргүүлэн татах эсхийг шийдэх

Avatar

Зочин 2021-05-23 202.126.94.99

Монголчууд сонгууль егч байгаа биш, урьдаас зохиолыг бичсэн сонгууль нэртэй жужиг тоглож бна!

Avatar

Зочин 2021-05-23 202.9.40.156

АН-аас нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгч болвол Засаг төрийнхөө ажилд саад болж янз бүрийн хориг тавьж улс орныг тогтворгүй байдалд хүргэнэ. Сая Ерөнхийлөгч юу болгож хариуцлагагүй үйлдэл хийснийг санаж байгаа байх. Яг л тийм юмнууд үргэжилнэ. Тийм учраас засагтайгаа учраа олох Ерөнхийлөгчөө сонгоод тайван амгалн 6 жил бамьдарцгаая

Avatar

Зочин 2021-05-23 122.201.24.77

chi ch jinhene erguu kommunist bn daa bas taivan ulsiin hurungiig idej uugaad avilgalaa avahevtej bh sanaatai bitgii gorid

Avatar

Зочин 2021-05-23 202.9.40.156

Ерөнхийлөгчийн сүүлийн 3 удаагийн сонгуульд иргэд АН-д саналаа өгсөн . Одоо МАН-д саналаа өгөх нь зөвөө. дандаа нэг намд өгөх нь шударга бус юм. Мэдээж хүнээ харж сонгоно.АН-ынхан Х.Баттулгыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхэд иргэд дэмжсэн. Гэтэл одоо болохоор тэр хүнээ шувт муулах юм. Муулах байсан юм бол яах гэж нэр дэвшүүлсэн нь ойлгомжгүй. хамтарч идэж уугаагүй, Эрдэнэтийн 49 хувийг Ан-ын цөөхөн хэдэн хүнд авч өгсөнгүй гэж буруутгадаг. Иргэд ээ нам харгалзахгүй шударга хүнээ дэмжээ

Avatar

Зочин 2021-05-23 66.181.161.49

Нэгэнт Баярцогт болон АН – ын нөхдийг ингэж шийтгэсэн бол МАН -ын луугаруудыг адил шүүх ёстой. Хэрэг хуучрахгүй шүү. Амьд үр хүүхэд нь монгол орноос гарчихаагүй л бол хууль адилхан үйлчлэх ёстой…

Avatar

Зочин 2021-05-23 103.212.118.197

Эргүү мал суух ёстой луугар луйварчидын дөнгөж 100-ны нэг хувь нь л орсон. Одоо бараг гарч байна. Хийсэн хэрэгээ бүрэн эдлэе гэвэл гянданд 1000 жил суугаад ч дуусахгүй. Үхээд та нар ман-ыхантайгаа мөнхийн тамд унана аа. Үйлийн үр арилдаггүй юм малуудаа

Avatar

Зочин 2021-05-23 103.212.119.206

Эрдэнэ ялахгүй, ичих нүүр гэж байгаа бол одоо нэрээ татаж тус болох ёстой. Үнэхээр хэрэг эдрээрээ барьцуулуулсан бол ингэж зүтгэх нь аргагүй. Сонгуулийн дараа энэ Эрдэнийн тал гээд байгаа нөхдүүд улстөрийн үхдэл болж улстөрөөс оргүй зайлахаар дүн гарна

Avatar

Зочин 2021-05-23 66.181.177.199

Нэг намын хэмжээлшгүй их дарангуйлалыг зөвхөн Ардчилсан нам л зогсоож чадна. Иймд бүгдээрээ Эрдэнийгээ дэмжиж Ардчилсан Ерөнхийлөгч болгоцгооё

Avatar

иргэн 2021-05-23 103.212.117.185

kkk сонгуулийн 2020 оны үр дүнг яахав.сонгосон олон мэдэхээс нусан таглаа мэднэ үү ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж