Хятадад 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.22-нд нийтлэгдсэн

Хятадад 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хятадад 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужид 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас гурван хүн амиа алдаж, 30 орчим хүн гэмтсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл мужийн 12 хот, тойрогт мэдрэгдсэнээс Янби тойрогт хамгийн хүчтэй байсан гэв.

Нийт 20192 өрхийн 72317 оршин суугч газар хөдлөлтөд нэрвэгдэж, орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон байна. Янби тойрогт 5.0 магнитудын хүчтэй дөрвөн газар хөдлөлт Баасан гаригийн 21-23 цагийн хооронд болсон гэж Хятадын Газар хөдлөлт судлалын төвөөс мэдээлжээ. Түүнээс хойш хоёр цагийн байдлаар 166 чичирхийлэл бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс рүү аврах албаныхныг илгээсэн бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгааг эрх баригчид мэдээлжээ.

Юньнань муж нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг. Энэ бүс нутаг нь Гималайн нурууг бүрдүүлдэг Энэтхэг, Евразийн тектоник хавтангуудын огтлолцол дээр оршдог юм. 2014 оны аравдугаар сард Мьянмар, Лаос улстай хил залгаа оршдог Юньнань мужид 6.0 баллын хүчтэй газар хөдөлж, олон зуун хүн гэмтэж, 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж байв.

Эх сурвалж: CNA

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж