Эйнштэйний гар бичмэл 1,2 сая доллараар зарагджээ | News.MN

Эйнштэйний гар бичмэл 1,2 сая доллараар зарагджээ

Эйнштэйний гар бичмэл 1,2 сая доллараар зарагджээ

Эйнштэйний гар бичмэл 1,2 сая доллараар зарагджээ

Нэрт эрдэмтэн Альберт Эйнштэйний алдарт E=mc2 тэгшитгэлээ өөрийн гараар бичсэн захиа өчигдөр /2021.05.21/ АНУ-ын Бостон хотод болсон дуудлага худалдааны үеэр 1.2 сая ам.доллараар зарагджээ. Дуудлага худалдааг зохион байгуулагчид уг гар бичмэлийг 400 орчим мянган ам.доллар хүрнэ гэж төсөөлж байсан аж. Захидлыг худалдаж авсан хүний нэрийг одоогоор нууцалж байна.

Эйнштэйн дээрх захиаг 1946 оны аравдугаар сарын 26-нд польш гаралтай Америкийн физикч Людвиг Силберштэйнд Германаас бичиж байжээ. Силберштэйн нь Эйнштэйний дэвшүүлсэн зарим онолыг хүчтэй шүүмжлэгч нэгэн байсан юм.

Уг захидал дээр “Та асуултынхаа хариуг ганцхан E=mc2 тэгшитгэлээс авч болно” гэж бичжээ. Силберштэйний хувийн архивт хадгалагдаж энэхүү захидлыг түүний үр удмын хүн зарсан байна.

Альберт Эйнштэйн E=mc2 тэгшитгэлээрээ энерги нь массыг гэрлийн хурдны квадратаар үржүүлсэнтэй тэнцэхийг харуулсан юм. Дэлхийг өөрчилсөн энэ тэгшитгэлийг Эйнштэйн гараараа бичсэн өөр гурван баримт хадгалагдаж үлдсэн байдаг гэнэ. Харин өчигдөр зарагдсан захиа нь хувийн цуглуулгад байсан цорын ганц баримт бөгөөд бусад нөгөө гурав нь АНУ, Израилын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хадгаладагддаг аж.

 Эх сурвалж: AP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-05-22 103.229.121.227

Үнэн юмыг сөрсөн хүчтэй шүүмжлэгч байх чинь сайн юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж