Туулын эрэгт газар авсан 19 компанийн эзэмшлийг цуцална

Хуучирсан мэдээ: 2021.05.22-нд нийтлэгдсэн

Туулын эрэгт газар авсан 19 компанийн эзэмшлийг цуцална

Туулын эрэгт  газар авсан 19 компанийн эзэмшлийг цуцална

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар олгож, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгааг иргэд ихээхэн шүүмжлэх болсон. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Туул голын эрэг дагуу газар авсан 19 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг нь цуцлахаар болсон байна.

Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг аж. Туул голын бургасыг тайрсан асуудалд хотын экс дарга, Шадар сайд С.Амарсайханы ах дүү нарын хамаарал бүхий компани  холбогдож байсан удаатай.

Түүнчлэн  “Хан хиллс", "Ривер гарден” хотхоноос баруун тийш үерийн далангийн урд хэсгээр нэг км орчим авто зам барихаар болсон.  Авто замын ажлыг хийж гүйцэтгэхэд Туулын бургасыг тайрах шаардлага гарч байгаа аж. Тиймээс  замын трасст орж байгаа бургаснуудыг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Нийслэлийн Засаг дарга энэ талаар тайлбарлахдаа  “Үерийн далангийн урдуур тавих авто замын ажил бол нийтийн эрх ашгийн төлөө хийж байгаа ажил. Бид нийтийн эрх ашгийг дээдэлж ажиллах ёстой” гэлээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж