"Хүүхэд" зорилтот төслийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2021.05.22-нд нийтлэгдсэн

"Хүүхэд" зорилтот төслийн нээлт болно

"Хүүхэд" зорилтот төслийн нээлт болно

Улаанбаатар хотод хүүхэд автозамын гарцан дээр осолд өртөн амь насаа алдсаар байна. Хамгийн сүүлд 2020 онд 625 хүүхэд авто осолд өртөн 543 хүүхэд хүнд гэмтэн 64 хүүхэд амь насаа алджээ. Явган хүний гарц гэдэг хүүхэд багачуудын хувьд хамгийн аюулгүй гэж үзэх хэсэг. Гэтэл осолд өртсөн хүүхдийн 53 хувь нь гарцан дээр дайруулжээ. Аюулгүй гэж үзсэн хэсэг нь хамгийн аюултай болж хувирсан энэ байдлыг өөрчлөхөд “Хүүхэд” төслийн гол зорилго оршиж байгааг санаачлагч нар нь хэллээ. Төслийн хүрээнд ард түмнээс хандив цуглуулж нийслэлд хамгийн олон хүүхэд осолд өртсөн явган гарцыг засч сайжруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ газарт, нүдэнд ил харагдахуйц гэрлэн дохио, жолоочид гарц ойртож байгааг алсаас сануулах тэмдэглээ зэргийг хийхээр зураг төслөө гаргасан байна.

“Хүүхэд” төслийг Тээврийн цагдаагийн газраас зохион байгуулж байгаа бөгөөд Монголын томоохон аж ахуй нэгжүүд дэмжиж байгаагаас гадна соёл урлаг, телевизийн одууд нэгджээ. “Бяцхан амт бүхнийг хамгаалцгаая” уриаг дэвшүүлсэн "Хүүхэд" төслийн нээлт өнөөдөр/2021.05.22/ 19.00 цагаас ТВ5, Стар, С1 телевизээр шууд хүрэх юм. Мөн төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг ирэх есдүгээр сарын 1 ний өдөр тайлагнахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж