"Tesla" үйлдвэрээ ОХУ-д байгуулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2021.05.22-нд нийтлэгдсэн

"Tesla" үйлдвэрээ ОХУ-д байгуулж магадгүй

"Tesla" үйлдвэрээ ОХУ-д байгуулж магадгүй

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Telsa" компани удахгүй төлөөлөгчийн газраа ОХУ-д нээхээр болжээ. Мөн үйлдвэрээ нээх боломжийг судлаж буй талаар тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск өчигдөр /2021.05.21/  мэдэгдсэн байна. Тус компанийн үйлдвэр одоогоор АНУ, Хятад улсуудад байрладаг. Цаашдаа дэлхийн бусад бүс нутагт үйлдвэрээ нээх боломжийг судалж байгаа аж.

ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яам түүний мэдэгдлийг талархан хүлээж авч, Элон Маскыг эх орондоо урьжээ. Тус яам Орост үйлдвэр нээх сонирхолтой байгаад нь талархаад дотооддоо OEM (Original Equipment Manufacturers) байгуулахыг дэмжсэн олон арга хэмжээг ОХУ-ын Засгийн газар авч хэрэгжүүлж байгааг онцолсон байна.

Орос улсад цахилгаан хөдөлгүүрт автомашины технологи тийм ч сайн хөгжөөгүй бөгөөд одоогийн байдлаар "Zetta" хэмээх хувийн компани цахилгаан хөдөлгүүрт автомашиныг энэ онд багтаан үйлдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж