АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Telsa" компани удахгүй төлөөлөгчийн газраа ОХУ-д нээхээр болжээ. Мөн үйлдвэрээ нээх боломжийг судлаж буй талаар тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск өчигдөр /2021.05.21/ мэдэгдсэн байна. Тус компанийн үйлдвэр одоогоор АНУ, Хятад улсуудад байрладаг. Цаашдаа дэлхийн бусад бүс нутагт үйлдвэрээ нээх боломжийг судалж байгаа аж.
ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яам түүний мэдэгдлийг талархан хүлээж авч, Элон Маскыг эх орондоо урьжээ. Тус яам Орост үйлдвэр нээх сонирхолтой байгаад нь талархаад дотооддоо OEM (Original Equipment Manufacturers) байгуулахыг дэмжсэн олон арга хэмжээг ОХУ-ын Засгийн газар авч хэрэгжүүлж байгааг онцолсон байна.
Орос улсад цахилгаан хөдөлгүүрт автомашины технологи тийм ч сайн хөгжөөгүй бөгөөд одоогийн байдлаар "Zetta" хэмээх хувийн компани цахилгаан хөдөлгүүрт автомашиныг энэ онд багтаан үйлдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ