Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн Ульхан боомтод ажиллалаа. Монгол Улс хилийн 26 боомттой, үүний 13 нь ОХУ-тай, 13 нь БНХАУ-тай холбогддог. Дорнод аймаг Хавирга, Эрээнцав, Ульхан, Баянхошуу, Сүмбэр гэсэн таван боомттой бөгөөд нэг нь ч хатуу хучилттай автозамгүй юм.
Ульхан боомт хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой бөгөөд жилд дунджаар 4,000-5,000 зорчигч, 1,000 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч 18 орчим тн ачаа тээвэрлэдэг. Зорчигчдын 70 хувь нь монгол, 30 хувь нь гадаадын иргэн байна. Гаалийн салбар 2019 онд импортын гаалийн зургаан бүрдүүлэлтээр 17 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Цар тахлаас болж 2020 оны 03 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй тухай хилийн дугаар ангийн захирагч, хурандаа О.Баттулга танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ “Монгол Улс далайд гарцгүй орон. Тиймээс бид төмөр зам, автозам, агаарын замаа хөгжүүлж байж л асуудлыг шийдэх боломжтой. Нэг үгээр хэлбэл хилийн боомтуудаа эхний ээлжинд авто замаар холбох ёстой. Ингэж чадвал экспорт, импортын урсгал сайжирна. Нөгөө талаас аялал жуулчлал, ачаа тээврийн татан авалт нэмэгдэхийн хирээр нөөц боломжууд нээгдэх юм. Үүнийг даган зүүн бүсийн эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээ тэлж, иргэдийн амьжиргаа эрс сайжирна” гэдгийг тэмдэглэлээ.
Засгийн газар ОХУ-тай холбогдох Ульхан, БНХАУ-тай холбогдох Хавирга боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, төвлөрсөн аялал жуулчлалын бүсүүдтэй автозамаар холбох зорилт тавьж байна. Тодруулбал, ОХУ-ын Приморск, Хабаровскийн бүс нутагт жилд 10 гаруй, БНХАУ-ын ӨМӨЗО, Жилин, Хейлонжианг, Лиаоинингийн болон хил залгаж буй бүс нутагт жилд 310 гаруй сая жуулчин аялж байна. Дээрх жуулчдын 0.06 хувийг Монгол Улсад татахад л зүүн бүсэд жилд аялах жуулчдын тоо 200 мянгад хүрч, аялал жуулчлалаас 150 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой юм.
Норовлин-Баян-Уул чиглэлийн 71 км, Баян-Уул-Ульхан чиглэлийн 46 км, Чойбалсан-Хавирга чиглэлийн 124.5 км замыг хатуу хучилттай болгосноор ОХУ, БНХАУ-аас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн тоо 30-50 хувиар нэмэгдэх боломжтой. Мөн зорчигч тээврийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл сайжирч хямд төсөр бараа, үйлчилгээний эргэлт нэмэгдэн, бус нутагт аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдэнэ. Ингэснээр бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил олон талаар идэвхжих юм.
Боомтуудыг автозамаар холбосноор эдийн засгийн үр ашиг гарч буй сайн жишээ бол Увс аймгийн Боршоо боомт. 1975 онд байгуулагдсан энэ боомт хоёр талын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай. Увс аймгийн Улаангом хоттой 116 км хатуу хучилттай замаар холбогдсон боомтоор жилд дунджаар 40 мянган жуулчин нэвтэрч, улсын төсөвт 40 гаруй сая ам.долларын орлого оруулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 онд багтааж Чингис хот-Ульхан чиглэлийн замыг хатуу хучилттай болгох, боомтын цогцолбор барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн болон Сангийн сайд нарт өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Зочин 2021-05-22 151.34.131.243
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
Зочин 2021-05-22 202.179.24.223
Буряад залуу Буряадруга зам тавиадл
Иргэн 2021-05-22 202.9.40.175
400.000.000.00/ Дөрвөн зуун сая / Жуулчин шүү.
Зочин 2021-05-22 139.5.218.104
Ульлхан тийм чухал боомт бишээ Бичигтын боомтыг зам тавиад Томруулвал хоер дахь Замын Уд гэсэн уг илуу ирээдуйтэй шуу Ульханаар хаа хурэх вэ Оросын зэлууд тосгон орно хэнд хэрэгтэй юм бэ еренхий сайд юу л хийх гээд бн даа Хэнтийн засаг дарга шиг бж болохгуй ээ хе
Зочин 2021-05-22 139.5.219.204
Сайн хянахгүй бол ч хар шар тамхи энэ тэр нь орж ирэх вий
Зочин 2021-05-22 66.181.178.212
Жилд 18 тн ачаа эргэлттэй гэхээр боомт гэхэд хэцуу л юм даа, ганзгачид л орж гарч байдаг газар бололтой юм аа даа
zochin 2021-05-22 203.91.115.40
Төрж өссөн газар минь байна даа гэж…
Зөв 2021-05-22 103.212.119.67
Замыг нь маш сайн тавих хэрэгтэй
Зочин 2021-05-22 202.9.46.225
урьхан биш юм уу, ульхан гэш
Би Монгол хүн 2021-05-22 203.23.49.49
Хятадруу хандрахаа боль Бид нар өвөр Монголчуудын замналаар явмааргүй байна.
Зочин 2021-05-22 66.181.161.84
Хятадтай хилээ 100% хаагаад ганцхан сар болоод үз л дээ, та нар?!!! Мах, гурилаас өөр хүнсээр өөрийгөө бүрэн хангаж чаддаггүй улс яахыг үз л дээ!!! Өмсөх дотуур хувцас (бандага) ч үгүй хоосорно доо!!!
Зочин 2021-05-22 202.179.24.223
Hunsnii buteegdhun goldu Orsoos orj irdeg
zochin 2021-05-22 203.91.115.40
Ульхан хятадтай хиллэдэг боомт биш, Орос руу Чита руу гардаг боомт
Үр ашиг 2021-05-22 202.21.108.202
Ганц машин ачаа орж ирдэг юм уу тэгээд..
бодол минь 2021-05-22 64.119.24.146
Хилийн боомт бол хүмүүс суурьших,амьдрал дээшлэх чухал цэгүүд гэдгийг анхаарсан байна.Тэнд мах,түүхий эдийн зоорь-агуулахууд ,жижиг үйлдвэрүүд барихсан.