Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу хутгатай этгээд дайрч, биед нв халдсан хэрэг өчигдөр орой яамных нь ойролцоо гарчээ. Гэмт этгээдийг Д.Совд гэдэг юм байна. Тэрбээр бага насны хүүхдүүдэд covid-19-ийн эсрэг вакцин хийхийг эсэргүүцэж, ийм үйлдэл гаргасан бололтой. Одоогоор УОК болон салбарын яамнаас бага насны хүүхдүүдэд цар тахлын эсрэг вакцин хийнэ гэсэн шийдвэр гаргаагүй байгаа юм.
Д.Совд нь УИХ-ын сонгуулийн 17 тойрогт бие даан Л.Энх-Амгалантай өрсөлдөж байжээ. 2016-2018 онд ХХААХҮЯ-нд Хяналт шинжилгээ дотоод аудитын газрын дарга хийж байсан. Түүнийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ойрхон ажилладаг байсан гэх мэдээлэл ч байна.
Жилийн өмнө буюу УИХ-ын сонгуулийн өмнө тэрбээр УИХ-ын гишүүд хэрхэн хөлжиж, хөрөнгөжиж, төрийн алба танил тал ах дүүгийн хэлхээ холбоо болон хүчирхэгжиж, иргэн хүн хүчгүйдэж буйг харж болох олон талт судалгааг хийсэн талаараа хэвлэлийнхэнд мэдээлж, АТГ-д нэр бүхий гишүүдийг шалгуулах хүсэлтэй байгаагаа нэрлэсний дунд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн нэр дурдагдаж байлаа.
Б.БАТ
Холбоотой мэдээ