“Их 7”-ийн улсуудын байгаль орчны сайд нар өчигдөр /2021.05.21/ цахимаар уулзаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх маш чухал алхамуудыг хийхээр тохиролцжээ.
Цахим уулзалтыг Их Британийн засгийн газар зохион байгуулж, Энэтхэг, Австрали, Өмнөд Африк, Өмнөд Солонгосын төлөөлөгчид зочноор оролцсон байна.
“Их 7”-ийн бүлэгт АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Канад улсууд багтдаг тэлгээр улсууд ядуу буурай орнуудад нүүрсээр ажилладаг цахилгаан станц байгуулах, шинэчлэх төслүүдийг 2021 оны сүүлээс эхлэн санхүүжүүлэхээ зогсоохоор тохиролцсон байна.
Дэлхийн дулаарлын дундаж өсөлтийг Цельсийн хоёр хэмээр хязгаарлах өмнөх амлалтаа шинэчилж, 1.5 хэм болгохоор зорьж байгаа ба үүний тул илүү бодитоо, шийдмэг алхамуудыг хийх ёстой гэж үзжээ.
Нүүрсний төслүүдэд хөрөнгө оруулахаа зогсоохоос гадна хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд 2030 он гэхэд хуурай газрынхаа 30 хувийг зэрлэг байгальд нөөцлөн үлдээхээр болсон байна.
Дээрх зорилтуудад хүрэхийн тулд Энэтхэг, Индонез зэрэг эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа орнуудын эрчим хүчний салбарыг байгальд ээлтэй технологид шилжүүлэх шаардлагатай гэдгийг талууд онцолжээ.
Эх сурвалж: BBC