Дохио: Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.22-нд нийтлэгдсэн

Дохио: Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио: Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

УЦУОШГ-аас цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна.  Өнөөдөр Өмнөговь, Дорноговь, Дундговийн нутгаар  салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Мөн Сүхбаатарын нутаг, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсэг, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.


Хур тунадас:  22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 23,24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28-30 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурна.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн , өдөртөө 4-9 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 7-12  градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

  • Иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

УОК-ын дагуу хоёр тунгаа хийлгэсэн иргэд амралт, жуулчны баазад амрах боломж өнөөдрөөс нээгдэж байгаа. Тиймээс хотоос гадагшлах авто машины хөдөлгөөн нэмэгдсэн байна.  Тиймээс иргэд аюулгүй байдлаа хамгаалах мөн халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар сахихыг холбогдох албаныхан сануулж байна.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж