Нийслэлийн хэмжээнд өнөөдөр/2021.05.22/ ажиллах вакцинжуулалтын цэгүүдтэй танилцана уу. Улаанбаатар хотод явуулын 5, суурин 55 цэгт дархлаажуулалтын 120 багийн 777 эмч, ажилтан ажиллаж, 27733 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.3 хувь буюу 936.688 нь I тунд, 59.2 хувь буюу 564.270 нь II тунд хамрагдаад байна.