Зарим аймгууд руу нийтийн тээвэр үйлчилнэ | News.MN

Зарим аймгууд руу нийтийн тээвэр үйлчилнэ

Зарим аймгууд руу нийтийн тээвэр үйлчилнэ

Зарим аймгууд руу нийтийн тээвэр үйлчилнэ

УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс/2021.05.22/ эхлэн хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Тодруулбал, хот хоорондын нийтийн тээвэр өнөөдрөөс эхлэн үйлчилж бөгөөд Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаарын утаснаас лавлах боломжтой аж.

“Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-д зааснаар Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв Аймаг, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу үндэслэн эхлүүлэхээр боллоо.

Тиймээс Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчих иргэд дараах лабораториудад PCR шинжилгээ өгч болох юм байна. Мөн нэмэлтээр явуулын шинжилгээ авах цэгүүд дээр болон "Гялс", "Мөнгөн гүүр", "Итгэл" ба "Сос Медика" эмнэлгийн лабораториудад шинжилгээ өгч болно.

Шинжилгээний цэгүүд өнөөдөр 09.00 – 15.00 цагийн хооронд ажиллах болно.

Дорноговь, Өмнөговь аймгууд руу зорчих иргэд аймгийнхаа онцгой комисстой холбогдон зөвшөөрөл авах ёстой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-22 64.119.20.247

hoododni mergejilin hinalt ner bariad luibarchin hulgaichud noolur abj ogno nolur bonor olj ugnu geed olon huni mongo deremdej abad zabhan gobi altai zugtaasan bilee.

Avatar

хүннү 2021-05-22 202.55.188.42

Аймгийн онцгой комисоос зөвшөөрөл авна гэдэг чинь “авилга” өг гэсэн үгүү? Энэ хэл ам дагуулсан ажил боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж