Нью-Йоркоос дөрөв дахин том мөсөн уул Антарктидаас тасарчээ

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

Нью-Йоркоос дөрөв дахин том мөсөн уул Антарктидаас тасарчээ

Нью-Йоркоос дөрөв дахин том мөсөн уул Антарктидаас тасарчээ

Дэлхийн хамгийн том мөсөн уул саяхан Антарктидаас тасарсныг “Sentinel-1” ажиглалтын хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ. Европын сансрын агентлагийн цахим хуудсанд мэдээлснээр, мөсөн уулын талбай нь 4320 орчим хавтгай дөрвөлжин км бөгөөд энэ нь АНУ-ын Нью-Йорк хотоос дөрөв дахин том гэсэн үг юм.

“А-76” гэж нэрлэсэн уг мөсөн уул нь 170 км урт, 25 км өргөн байна. Мөсөн уул Баруун Антарктидын эргээс зайдуу орших Ронне мөсөн голоос тасарч, одоо Уэдделл тэнгист хөвж байгаа юм байна.

Энэ мөсөн уул далайн усны түвшинг нэмэгдүүлэхгүй юм. Харин Антарктидын бүх мөсөн бүрхүүл хайлах юм бол далайн түвшинг бараг 190 фут өсгөх судалгаа гарчээ.

Өмнө нь 3880 хавтгай дөрвөлжин км талбайтай мөсөн уул тасарч байжээ. "А-32А" гэх нэртэй энэ мөсөн уул мөн Уэдделл тэнгист хөвж байгаа гэнэ.

Эх сурвалж: Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж