Крипто валютын тэрбумтнууд есөн өдрийн дотор 15.5 тэрбум ам.доллар алдсан нь тус зах зээлийн эмзэг талыг харуулсан үйл явдал болж байна.
2021 он эхэлснээс хойш Bitcoin, Dogecoin тэргүүтэй цахим валютуудын үнэлгээ тэнгэрт хадаж, олон ч хүний сонирхлыг татсан билээ. Гэвч ийнхүү тэрбумтнууд асар их мөнгө богино хугацаанд алдсанаас болж хүмүүст эргэлзээ төрж эхэллээ.
Тухайлбал, тавдугаар сарын 10-ны байдлаар Bitcoin тус бүр нь 59.423 ам.доллараар үнэлэгдэж байсан боловч гэнэт 36 хувиар огцом буурсан нь харьцуулж үзвэл 12 тэрбумтны нийт хөрөнгөтэй тэнцэхүйц хэмжээ юм.
Цахим валютын үнэлгээ огцом унаснаар бүх крипто тэрбумтнуудын нийлбэр хөрөнгө 62.3 тэрбум ам.доллартой тэнцэж байснаас 46.8 тэрбум ам.доллар болон багасчээ. Хамгийн их хохирол амссан 29 настай тэрбумтан Сэм Банкмэн Фрайд болсон үйл явдлыг цахим валютын түүхэн дэх хамгийн хүнд цохилт хэмээн тодорхойлжээ.
Тэрбээр тавдугаар сарын 10-нд нийт 16.7 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй байсан боловч одоо 11.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй үлджээ. Түүнээс гадна цахим валютын ертөнцөд нэрээ цуурайтуулж байсан Винклевоссын ихрүүд, хөрөнгө оруулагч Майкл Сэйлор, "Ethereum" компанийн үүсгэн байгуулагч залуу тэрбумтан Виталий Бутерин нар ихээр хохирсон гэнэ.
Хэдий тэд ийнхүү сүүлийн есөн хоногийн дотор асар их хохирол амссан ч хоёр сарын өмнөхөөсөө илүү хөрөнгөтэй болсон байна. Тухайлбал, гуравдугаар сарын эхэн үеэр тэрбумтнуудын нийлбэр хөрөнгө 37.3 тэрбум ам.доллартой тэнцэж байсан бол өдгөө 15.5 тэрбумаар хасагдсан ч 46.8 тэрбум ам.доллартой тэнцэх хөрөнгөтэй үлджээ.
Эх сурвалж: UNILAD
Зочин 2021-05-21 66.181.189.21
Xaxaxa shal hooson hii ymand munguu zartsuulj salhind hiisgeleedee ene bol munguu urj yadah gsn teneguudiin ajil hezee neg tsagt huus hagarna gj helsen mangaruud xaxaxa
Зочин 2021-05-21 192.82.80.114
Ханш нь байнга савлаад депресст орж гүйцэхээр юм биш үү? Мөрийтэй тоглоом аятай. Ийм юманд нервээ үрж байхаа ажиллаж хөдөлмөрлөвөл илүү үр дүнтэй.
Зочин 2021-05-21 202.126.89.115
Ene medehgui yumaa dandaa hudlaa bichne
Зочин 2021-05-21 202.55.188.86
Hodl hiij l baival aldagdal gej helehgui ee
Зочин 2021-05-21 194.36.108.76
Та бүхэн дэмий цагаа ингэж үрж байхаар Ард Холдингын зарж байгаа Ард Койныг ав. Хамаагүй баталгаатай. Хамтдаа Хүчтэй
Зочин 2021-05-21 202.126.90.117
Xaxaxa
Зочин 2021-05-21 66.181.189.21
Xaxaxa yun ard coin ve naad chin yu ym zaliangiin l***r
Зочин 2021-05-21 66.181.181.187
yu ch bdag um b** med
Badarch taxar 2021-05-21 202.126.90.111
Ugaasaa hudlaa luiwar ajillagaa yum chini neg l odor noil bolno
Зочин 2021-05-21 150.129.141.119
Энэ үнээс өндөр үнээр авах тэнэгүүд дэлхийгээр дүүрэн байгаа монголд ч бас
Зочин 2021-05-21 192.82.75.169
Буцаад 9 хоногт 30 тэрбумыг олчихно санаа зоволтгүй.