“Pfizer” энгийн хөргөгчинд хадгалах боломжтой вакцин хийж байна | News.MN

“Pfizer” энгийн хөргөгчинд хадгалах боломжтой вакцин хийж байна

COVID-19

“Pfizer” энгийн хөргөгчинд хадгалах боломжтой вакцин хийж байна

“Pfizer” энгийн хөргөгчинд хадгалах боломжтой вакцин хийж байна

АНУ-ын “Pfizer” компани энгийн хөргөгчинд хадгалах боломжтой Covid-19-ийн эсрэг шинэ вакцин боловсруулж байгаа тухай тус компанийн ерөнхий захирал Альберт Бурла мэдээлсэн байна.

Уг шинэ вакциныг энгийн хөргөгчинд буюу цельсийн 2-8 хэмд зургаан сар хүртэл хугацаанд хадгалж, тээвэрлэх боломжтой гэнэ. Ийнхүү вакцины хадгалалт тээвэрлэлтийн шаардлагыг сулруулснаар илүү хол газар аюулгүй тээвэрлэж, вакцины хүртээмж нэмэгдэхээс гадна хадгалалтын өндөр шаардлага бүхий үнэтэй агуулах хөлдөөгч шаардлагагүй болох юм.

Германы “BioNTech” компанитай хамтран гарган авсан “Pfizer” компанийн одоо ашиглагдаж буй вакциныг цельсийн -60-аас -80 хэмд зургаан сар хадгалах боломжтой юм.

Энэ шаардлагаа сулруулж, цельсийн -25-аас -15 хэмд тээвэрлэх, хадгалах боломжтой болгож өөрчлөх хүсэлтээ тус компани хоёрдугаар сард АНУ-ын Хүнс, эмийн удирдах газарт /FDA/ хүргүүлжээ. FDA одоогоор тус компанийн өгсөн мэдээллүүдийг шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АН 2021-05-21 66.181.188.58

Борчуудад тааруулж үйлдвэрлэсэн нь дээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж