Хүүхдийн төлөө санд 2 тэрбум 25 сая төгрөг хүлээлгэн өглөө | News.MN

Хүүхдийн төлөө санд 2 тэрбум 25 сая төгрөг хүлээлгэн өглөө

Хүүхдийн төлөө санд 2 тэрбум 25 сая төгрөг хүлээлгэн өглөө

Хүүхдийн төлөө санд 2 тэрбум 25 сая төгрөг хүлээлгэн өглөө

“Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагад хандивын тоглолтоор цугларсан хоёр тэрбум 25 сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд албан ёсоор хүлээлгэн өгч буй талаар өнөөдөр /2021.05.21/ албаныхан мэдээлэл хийлээ.


Соёлын дэд сайд М.БАТБАЯР:

-Тэртээ 1972 онд Хүүхдийн төлөө фондыг тухайн үеийн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр байгуулж, түүнээс хойш маш олон бүтээн байгуулалтуудыг хийсэн байдаг. Тэр үед өсч хүмүүжсэн хүүхдүүд өнөөгийн нийгэмд ажиллаж, амьдарч байна. Сүүлийн 30-аад жил хүүхдэд зориулсан олон бүтээн байгуулалт хувьчлагдаж, устаж үгүй болсон. Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Соёлын яамнаас санаачлан цахим хандивын тоглолт зохион байгуулж, 350 гаруй уран бүтээлчид оролцсон. Тухайн үдэш нийт 43 мянган хүний хандалттай, арилжааны таван банкны дансанд хоёр тэрбум 25 сая төгрөг цугларсан. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд тусгай сан байгуулснаар цугласан хандиваа албан ёсоор шилжүүлнэ гэдгээ хэлж байсан. Өнөөдөр УИХ-аар хууль батлагдаж, шилжүүлж өгөхөд бэлэн болсон байна.

Энэ хугацаанд 1.1 га газрыг хотын захиргаанаас шийдвэрлэж, Хүүхэлдэйн театр, номын сан байгуулах барилгын загвар зургийг боловсруулж, батлагдсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА:

-Монгол Улсад 1972 онд Хүүхдийн төлөө фондыг байгуулж, маш олон бүтээн байгуулалтыг хийж байсан. Саяхныг хүртэл Хүүхдийн төлөө тусгай сан үйл ажиллагаагаа явуулж байсан. Сүүлд 2015 онд Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, тусгай сан татан буугдсан. Оронд нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын агентлаг байгуулагдаж байсан түүхтэй. Агентлаг маань үйл ажиллагаа явуулж байсан ч бусдын оролцоо нээлттэй биш байсан учраас Хүүхдийн төлөө фондыг сэргээх талаар олон иргэн, төрийн бус байгууллагууд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд санал тавьж байсан. Сая он шилжих мөчид соёл урлагийнхан салбарын яамтай хамтран хандив цуглуулж, маш их хөрөнгө мөнгө цуглуулж, тэр мөнгөөрөө Хүүхдийн театр, Хүүхдийн номын сан байгуулахаар болсон.

Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад нэлээд цаг орсон. Тэгэхээр тусгай санг хүлээлгүйгээр төрийн бус байгууллага байгуулж, хандивыг цуглуулсан. Хандивын мөнгөнөөс гадна Хүүхдийн төлөө фондод улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Төрийн тусгай сан өчигдөр /2021.05.21/ байгуулагдаж, албан ёсны 100900039503 гэсэн данс нээгдсэн. Засгийн газрын тусгай сангуудад нэмэлт өөрчлөлт оруулах хууль дөрөвдүгээр сарын 8-нд батлагдсан. Өнөөдөр Хүүхдийн төлөө фонд төрийн бус байгууллагад таван банкны дансад төвлөрсөн мөнгөн дүнг албан ёсны Хүүхдийн төлөө төрийн санд шилжүүлэх ажиллагаа болж байна.

Жүжигчин Г.УНДАРМАА:

-Таван банкны дансанд хоёр тэрбум 25 сая төгрөг хадгалагдаж байгаа. Өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч энэ данснаас гараагүй гэдгийг хэлье. Таван банкнаас тодорхойлолт авч, хүлээлгэж өгнө. Банкны хуулга гэхэд маш зузаан байгаа. Нийт 500, 300 сая, 38, зургаа, нэг сая гэх мэт төгрөгийн хандив өгсөн. Жишээлбэл, 1-5 сая хүртэлх мөнгө хандивласан 39 байгууллага, хувь хүн байгаа бол 2399 байгууллага, хувь хүнээс 1000 төгрөгөөс доош хандив өгсөн байна. Бас нэг ширхэг уран зураг хандивласан. Хамгийн гол нь хандив цугласны дараа хүмүүстэй холбогдож, баярласан талархсанаа илэрхийлсэн. Зарим хүмүүсийн хардаж сэрдэж байгаа шиг асуудал байхгүй.

Hero” интэртайнментийн захирал, найруулагч Б.БААТАР:

-Бидний дурсамж болсон Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байгаад баяртай байна. Сүүлийн хэдэн жилд хүүхдийн төлөөх ажлуудад нааштай зүйл гарч байна. Хандивын тоглолтод оролцож, хандив өгсөн хүмүүстээ маш их баярлалаа. Бидэнд ямар нэгэн хувийн эрх ашиг байгаагүйг хэлье. Одоо сангийн үйл ажиллагаа албан ёсны болоод ирвэл сангийн дансанд мөнгө нэмэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-21 203.91.115.51

Та нар хууль бусаар хүмүүсийг залилж мөнгө татсан. Энэ мөнгийг одоо төрд өгч байгаа нь бүр ч гэмт хэрэг шүү. Яахаараа төр ард түмнээс хандив авч байгаа билээ. Татвар төлөгчидөөс хандив цуглуулж болохгүй шүү дээ. Хуулиар хориотой баймаар юм. Ингэж хууль бус мөнгө угааж байгаа гэмт үйлдэлийг таслан зогсоож үүнд оролцсон хүмүүст хариуцлага тооцох ёстой шүү. Ер нь бол мөнгөнд их дуртай хүмүүс энэ асуудалд оролцсон байдаг.

Avatar

Г.Ундрах 2021-05-21 103.26.193.131

Өмнө нь ажиллуулж байсан хүүхдийн төлөө санг татан буулгасан, 2020 онд шинээр байгуулсан тухай ЗГ, УИХ-үнэн зөв мэдээлэх өгөх үүрэгтэй юм байна даа

Avatar

Г.Ундрах 2021-05-21 103.26.193.131

Оронд нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын агентлаг байгуулагдаж байсан түүхтэй. Агентлаг маань үйл ажиллагаа явуулж байсан ч бусдын оролцоо нээлттэй биш байсан учраас Хүүхдийн төлөө фондыг сэргээх талаар олон иргэн, төрийн бус байгууллагууд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд санал тавьж байсан. гэж ХНХ-ын Сайд хэлэх учиргүй дээ. Фонд, сан, төрийн захиргааны хэрэгжүүлэгч агентлагуудын статус их л ялгаатай.

Avatar

Зочин 2021-05-21 202.55.191.130

heden sar bankind ergelduulj ashig avaad butsaaj ugluu gej

Avatar

Г.Ундрах 2021-05-21 103.26.193.131

А.ЦЭЭСҮРЭН гэсэн хүний мэдээг уншлаа. Хүүхдийн төлөө фондыг сэргээн үйл ажиллагааг нь шинээр эхлүүлсэн тухай мэдээлжээ. Сайдын үг яаг өөрийнх нь хэлсэн үг мөн үү. Сайдын хэлсэн үг хэмээн уншигчид хүлээн авбал түүхийн замналыг буруу ташаа мэдээллээр өөрчилж буй үйл явц боллоо. Тухай үеийн хүүхдийн төлөө фонд, хүүхдийн төлөө санг хэрхэн ажиллуулсан, өөрчилсөн, татан буулгасан талаар учрыг мэдэх олон хүмүүс амьд сэрүүн байгаа. Фонд, сан нь агентлагаас өөр статустай байгууллага.

Avatar

Зочин 2021-05-21 202.21.113.238

za zailaa baatraa

Avatar

Зочин 2021-05-21 103.229.121.22

надтай л лав холбогдоогүй дээ!

Avatar

ахн 2021-05-21 202.55.188.110

өлөн яахаас ч сийхгүй новшнууд. ард иргэд гишүүд хууль зөрчсөн гэж хэлээгүй бол авчих л бсан Ичсэндээ буцааж өглөө

Avatar

Зочин 2021-05-21 107.77.231.36

Юм хийх болгонд ингэж хардаж сэрдэж гутгэж дайраахаа болио!
Ундармаа жужигчин
Баатар нарт дуртай биш,байдаг л нэг уран бутээлчид
(Магадгуй MCS, болон бусад компаниуд ард нь байсан ч байж
Болох) Гэвч хуухдийн толоо сайн уйлсийн толоо хийж бг бол болж бн ш дээ

Avatar

зочин 2021-05-21 64.119.21.79

2 байшинд дуусах талдаа биш уу. Улсын , хотын болон хувийн номын сангууд бий.Хуухэдзалуучуудын театрыг хувьчилсан бол зориулалтаар нь ажиллуулаач. Улс шаардах эрхтэй! эсвэл зуй бус хувичилсан бол улсад буцаан авах ч эрхтэй бхаа. Унэ хургэж зарсийм бол тэр орлогоор нь байшин бариач, Хумуус 2 байшин барь гэж менге хийгээгуй шуу. Оновчтой зарцуул, битгий хуримтлуулж.эхэлж байхад тоглочих! Энэ Улсын хэмжээнд хуухдэд зориулж хуримтлуулсан болохоос Улаанбаатарт 2 барилга босго гээгуй.

Avatar

Зочин 2021-05-21 192.82.75.169

Новшнууд хүүхдийн нэрээр мөнгө идэх шинэ аргатай боллоо. Сан байгуулж олон жил мөнгө идэх нүхээ малтлаа

Avatar

Зочин 2021-05-21 103.9.90.100

ингээд дашин шог боллоо хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж