"Санал тоолох машины лицензийн хугацаа дуусна гэж байхгүй"

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

"Санал тоолох машины лицензийн хугацаа дуусна гэж байхгүй"

"Санал тоолох машины лицензийн хугацаа дуусна гэж байхгүй"

Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс өнөөдөр/2021.05.21/ сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хакердсан, лицензийн хугацаа дууссан гэх мэдээллийн талаар тайлбар өглөө.


СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:

-Сонгууль дөхөөд ирэхээр санал тоолох машинтай холбоотой мэдээлэл гардаг. Санал тоолох машины саналын тоо зөрсөн тохиолдол байхгүй. Ингэж илт худал мэдээ тарааж байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл.

СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн дарга Х.Баясгалан:

-Сонгуулийн өмнө болон дараа ялагдсан этгээдүүдийн янз бүрээр харлуулсан мэдээлэл хийдэг. Төрийн 30 мянган алба хаагч сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог. Захиалагч нь чанарын баталгаат хугацааны үед лицензийн төлбөр төлөхгүй гээд гэрээн дээр заасан байгаа. Чанар баталгаат хугацаа хоёр жил байдаг. Өнгөрсөн 2014 онд дууссан. Үүнээс хойш лицензийнхээ төлбөрийг төлж байгаа. Лицензийн хугацаа дуусна гэсэн ойлголт байхгүй. Өнгөрөгч 2020 онд хоёр удаа лицензийн төлбөрөө төлсөн. Хэрэглэх бүртээ л лицензийн мөнгө төлдөг. Төхөөрөмж маань өөрөө бар кодоо уншдаг. Саналын хуудас бар кодгүй байна гэж байхгүй. Одоо бүх саналын хуудас архивт байгаа. Бид хуулиа дээдэлж, ил тод, шударга ажиллаж байна. Америкт яг манай энэ сонгуулийн төхөөрөмжийг ашигладаг. Энэ машин маань өөрөө тайлангаа хэвлэдэг дараа нь дүнгээ наашаа дамжуулдаг. Бүх саналын хуудсыг дискэн дээр бичдэг. Хакердвал баригдана. Энэ төхөөрөмж маань маш их баримт үлдээдэг. Гараар тоолсон болон машинаар тоолсон хоёр хэзээ ч зөрч байгаагүй. Одоо бүх тойргийн дүнг гараар тоолно гэж байгаад би баяртай байна. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл байхгүй залилангийн шинжтэй гээд цагдаа энэ хэргийг шалгаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж