2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 219,575,234 төгрөгийн үнийн дүн бүхий 1,246,913 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.98%) болон "Гутал ХК" ХК (GTL +14.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би ди сек" ХК (BDS -7.26%) болон "Шивээ овоо" ХК (SHV -5.34%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 107,534 ширхэг нэгж эрхийг нийт 29,352,045 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.9 хувиар өсөж, 34763.6 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,699,105,518,436 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ