Е­вропын парламент Хятадын хөрөнгө оруулалтыг царцаав

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

Е­вропын парламент Хятадын хөрөнгө оруулалтыг царцаав

Е­вропын парламент Хятадын хөрөнгө оруулалтыг царцаав

Европын парламент энэ долоо хоногт хуралдаж, үнэмлэхүй олонхын саналаар Хятадтай байгуулсан хөрөнгө оруулалтын түүхэн гэрээг батлах ажлаа царцаахаар шийджээ. Харин Бээжин Шинжаанд хүний эрх зөрчиж байна хэмээн буруутгасных нь төлөө Европт тавьсан хориг арга хэмжээгээ сулруулбал Европын парламент дээрх шийдвэрээ эргэн харах гэнэ.

Вашингтон, Бээжингийн хооронд үүссэн хурцадмал байдал Европыг транс-Атлантын түншлэл, Хятадын зах зээлд улам илүү нэвтрэхэд чиглэсэн Хятадын нөлөөлөл дунд гацаагаад байсан эгзэгтэй үед эл шийдвэр аль аль талдаа том цохилт болж байна.

Европын холбооны удирдагчид болон Хятадын эрх баригчид удаан хойшлуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ арванхоёрдугаар сард эцэслэн хэлэлцэж, улмаар Европын парламент Жо Байдены засаглалаас ирэх нөлөөлөлд автахгүй байхаас гадна хоёр орны зах зээлийг хөрөнгө оруулалтад нээлттэй болгосон юм.

Гэвч Бээжинг исламын шашинт үндэсний цөөнхүүдийнхээ эрхийг зөрчиж байна хэмээн олон улс шүүмжилж эхлэхэд Европын холбоо ч мөн Бээжингээс аливаа хэлбэрийн албадан хөдөлмөрлүүлэх, хүний эрх зөрчих үйлдлүүдээ зогсоохыг шаардсан юм. Удалгүй гуравдугаар сард Европын холбоо АНУ, Нэгдсэн Вант улс, Канадтай адилаар Шинжаан дахь хүний эрхийн асуудлаар Хятадын хэд хэдэн албан тушаалтанд хориг арга хэмжээ авснаар дээрх байдал өөрчлөгдсөн билээ.

Учир нь Хятадын эрх баригчид Европын дээрх үйлдэлд хилэгнэж, Европын холбооны 27 элчин сайд, хэд хэдэн судалгааны хүрээлэн болон эрдэмтдэд худал мэдээлэл тараасан гэх шалтгаанаар хориг арга хэмжээ авсан.

Эх сурвалж: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж