Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан Даваа гаригт товлогдлоо

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан Даваа гаригт товлогдлоо

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан Даваа гаригт товлогдлоо

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны тавдугаар сарын 24-ний Даваа гаригт товлогджээ.

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшигчдийн хүсэлт, улс төрийн намын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтүүд, хуулиар харъяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харъяаллыг тогтоолгох тухай хүсэлтийн талаарх асуудлуудыг тус тус хэлэлцэх юм байна.

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулан ирүүлсэн “Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлт”-ийн талаарх төслийг хэлэлцэх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж