"Дэзэрэт" ОУ байгууллагаас Сovid-19-тэй  тэмцэхэд 630 сая төгрөгөөр туслажээ

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

"Дэзэрэт" ОУ байгууллагаас Сovid-19-тэй  тэмцэхэд 630 сая төгрөгөөр туслажээ

"Дэзэрэт" ОУ байгууллагаас Сovid-19-тэй  тэмцэхэд 630 сая төгрөгөөр туслажээ

"Дэзэрэт" олон улсын байгууллагаас сүүлийн 29 жилийн туршид Монгол Улсын Засгийн газрын яамд, агентлагууд, төрийн байгууллагууд, анхан болон дунд шатны эмнэлгүүд, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүд, төрийн бус байгууллагуудтай хамтран үндэсний болон аймаг нийслэл, сум дүүргийн хэмжээний төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн байдаг.

Үүнд, ундны усны хүрэлцээ муутай газруудад шинээр гүний худаг болон зөөврийн усан сангийн байгууламж барих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэр нийлүүлэх, хараа зүйн мэргэжлийн эмч нарын сургалт зохион байгуулах болон нарийн мэргэжлийн багаж, тоног төхөөрөмжөөр хангах, нярайн сэхээн амьдруулалтын сургалт явуулах, улаан бурхан болон томуугийн вакцин нийлүүлэх, агаарын бохирдлын эсрэг гэр дулаалга зэрэг олон тооны төслүүдийг санхүүжүүлжээ.

Covid-19 эхэлсэн цагаас хойш Монгол Улс цар тахлыг даван туулахад "Дэзэрэт" ОУЭБ нь өөрийн бүх хүчин чадлаараа хувь нэмрээ оруулсаар байна. Тус байгууллага нийтдээ  630 орчим сая төгрөгийн есөн төслийг хэрэгжүүлэн дараах хандив тусламжийг хүлээлгэн өгсөн байна.

Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын онцгой комисс, аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд болон бусад шаардлагатай байгууллагуудад маск, гар ариутгагч, хамгаалалтын хувцасыг бэлэглэжээ.  Мөн ХӨСҮТ-д Япон улсын Рaramount үйлдвэрийн олон үйлдэлт 10 ширхэг автомат ор нийлүүлсэн байна.

ЭМЯ-нд маш хүнд өвчтөнд хэрэглэдэг ремдизевер тариа 370 ширхэг, хүндэвтэр өвчтөнд хэрэглэдэг авиган эм 3220 ширхэгийг  хандивлажээ. Түүнчлэн ЭМЯ-ны хүсэлтээр Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Мөрөн, Ховд, Өвөрхангай, Дорноговь зэрэг нөхцөл байдал хүндэрсэн долоон аймагт АШУҮИС-ийн багш нарын зохион бүтээсэн шүлснээс вирус илрүүлэх 2016 ширхэг оношлуур, 2500 ширхэг бээлий, 400 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслээр тусламж үзүүлжээ.

ХӨСҮТ-д 40 литрийн 50 ширхэг, 10 литрийн таван ширхэг иж бүрэн зөөврийн хүчилтөрөгчийн баллон хандивласан. Мөн БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэгт нэг сарын хүчилтөрөгчийн хэрэгцээ болох 3200 баллон хүчилтөрөгч өгчээ.

2021 оны тавдугаар сарын 19-нд ХӨСҮТ-ийн ажилтнуудын болон сүрьеэгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн гал тогоог иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах гэрээнд гарын үсэг зуржээ. ХӨСҮТ-д гурван ширхэг олон үйлдэлт, зургаан ширхэг зөөврийн дефиберлятор /зүрхний цахилгаан аппарат/ хандивлахаар болсон байна. Ховд аймгийн шинээр баригдсан дотрын эмнэлэгт 90 ширхэг энгийн үйлдэлт өвчтөний ор, гудас, хөнжил даавууны иж бүрдэл хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж