Батлан хамгаалах салбарын алба хаагчдад орон сууцны гэрчилгээ гардуулав

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалах салбарын алба хаагчдад орон сууцны гэрчилгээ гардуулав

Батлан хамгаалах салбарын алба хаагчдад орон сууцны гэрчилгээ гардуулав

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний зарим алба хаагч, тэтгэвэр, чөлөөнд байгаа ахмад дайчдад орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр (2021.05.21) боллоо. Гэрчилгээг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Гандирваа нар гардуулан өглөө.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Алба хаагчдын хувьд орон сууц нь нийгмийн хамгааллын хамгийн чухал асуудал байдаг. Салбарын удирдлагын зүгээс энэхүү асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ирснийг энд хэлэх нь зүйтэй. 2020 оны зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар байгууллагын мэдлийн орон сууцыг оршин суугчдад нь хувьчлах тухай асуудлыг шийдвэрлэж, тухайн үед нь батламж өгч байсан бол өнөөдөр Өмчлөх эрхийн гэрчилгээг гардуулж байгаадаа баяртай байна. Энэ хугацаанд орон сууцны ашиглалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр БХЯ-ны Барилга захиалагчийн алба, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийнхан идэвх санаачилгатай ажиллаж ирсэн. Одоогоос та бүхэн “СӨХ”-өө байгуулж, орон сууцаа өөрсдийн менежментээр хариуцан авч яваарай” гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын “Орон сууц хувьчлах тухай” 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж байгууллагын мэдлийн 602 орон сууцыг ийнхүү оршин суугчдад нь 70-100 хувь хүртэл хөнгөлж, хувьчлан өглөө.

Албан тушаалын орон сууцнуудыг хувчилснаар цэргийн алба хаагчид өөрсдийн өмчтэй болж, хувьчилсан байрнуудын ашиглалт сайжирч, орон сууцанд орох өргөдөл өгсөн хэдий ч шийдвэрлэгдээгүй байгаа алба хаагчдад зориулсан орон сууц барих хөрөнгө төвлөрч, Батлан хамгаалах салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд үе шаттайгаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж