Н.Алтанхуяг үнэнд гүйцэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг үнэнд гүйцэгдэв

Н.Алтанхуяг үнэнд гүйцэгдэв

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд О.Цогтгэрэлийн АН-ын дотоод сунгаанд оролцож ялалт байгуулсан. Гэвч түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс СЕХ татгалзсан юм. Учир нь, хуулийн дагуу АН-ыг нэг хүн төлөөлөх ёстой гэж үзсэн тул С.Эрдэнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр СЕХ бүртгэж авсан билээ. Тиймээс СЕХ-ны шийдвэрийг Н.Алтанхуяг эсэргүүцэж, нэр бүхий гишүүдийн хамт өлсгөлөн зарласан. Гэвч, өлсгөлөн зарлаад нэмэргүй гэдгийг ойлгосон уу, Сүхбаатарын талбайд долоо хоноод гэртээ харьсан юм. Тэрбээр С.Эрдэнийг бүртгэсэн СЕХ-ны шийдвэрийг хууль бус гэж үзээд Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг.

Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс  Н.Алтанхуягаас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийг хянан хэлэлцээд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийг АН-ыг төлөөлөх эрхгүй гэж үзсэн байна.

Дашрамд дурдахад нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх М.Тулгатын АН-ын тамгын хүчинтэй гэж шийдвэрлэсэн юм.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
12
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж