"Ерөнхий сайд хүртэл ямар нэгэн шалгуургүй томилогдож ирлээ"

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

"Ерөнхий сайд хүртэл ямар нэгэн шалгуургүй томилогдож ирлээ"

"Ерөнхий сайд хүртэл ямар нэгэн шалгуургүй томилогдож ирлээ"

УИХ-ын гишүүд улс төрийн албан хаагчдад шалгуур тогтоох хуулийн төслийг өнөөдөр /2021.05.21/ өргөн барилаа.


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Монгол Улсын хэмжээнд нийтдээ 200 мянга орчим төрийн албан хаагчид бий. Үүний 3800 гаруй нь улс төрийн алба хаагч нар байдаг. Эдгээр улс төрийн алба хаагчдыг сүүлийн 30 жилийн турш ямар нэгэн шалгуур, шаардлагагүй томилж ирсэн. Бидний зүгээс Төрийн албаны тухайд хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, улс төрийн алба хаагч нарт тавигдах шалгуур шаардлагыг бий болгох хуулийн төслийг өргөн барьж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд улс төрийн алба хаагчдад хуулиар шалгуур шаардлага тавьж байгаагүй. Монгол төрийн босго өндөр байх ёстой. Энэ хуулийн төсөлд  Монголын төрийн босгыг өндөр болгож оруулсан. Улсын төрийн алба хаагчдын туслах, зөвлөх, ажлын алба, засаг даргууд, төрийн өндөр албан тушаалтнууд болох сайд, орлогч сайд, Засгийн газар хэрэг эрхлэх дарга, орлогч, дэд дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга цаашлаад Ерөнхий сайд хүртэл ямар нэгэн шалгуур шаардлагагүй томилогддог.  Ажил мэргэжил, мэдлэг туршлага, эрүүл мэндийн байдал, ёс зүй, хариуцлага энэ бүх шаардлагууд сүүлийн 30 жил тавигдаж ирээгүй. Бидний өргөн барьж буй энэ хууль маань энэ шалгуур шаардлагыг улс төрийн алба хаагчдад тавих эхлэл юм. Улс төрийн албанд шинэчлэлт хийх цаг болсон байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Нийтлэг албан тушаалд томилогдох хүмүүсийн иргэншил, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг сөхөж тавьж байгаа. Авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргаагүй байх ёстой гэсэн шалгуурыг тавьж байгаа. Мөн элдэв гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй байх ёстой гэсэн заалтыг оруулж өгсөн. Улс төрийн намууд өөрсдийн томилж буй хүмүүсээ дээрх шалгуураар томилно.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Улс төрийн албан тушаалтнууд авлига, ашиг сонирхлын зөрчилд мөн ёс зүйн зөрчилд холбогдох, мэргэжлийн бус байх зэрэг зүйл ихээхэн байдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дэд дарга , сайд, дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нарт тавигдах тусгайлсан шаардлагуудыг гаргаж ирсэн. Үүнд, мэргэжлийн байх, тухайн салбартаа дөрвөөс доошгүй жил ажилласан байх, төрийн албанд дөрвөөс доошгүй жил ажилласан байх, мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэсэн, жендерийн эрх тэгш байдлыг хангасан, хүний эрхийг дээдэлсэн, бусдын нөлөөнд автдаггүй, бие даасан шийдвэр гаргадаг, хариуцлага хүлээх чадвартай байх гэсэн дөрвөн шаардлагыг тусгайлан гаргаж байна. Мөн бүх шатны засаг даргуудад тусгайлсан шаардлагыг тавьж байна. Үүнд, орон нутагтаа хоёроос доошгүй жил ажилласан байх, төрийн албанд дөрвөөс доошгүй ажил ажилласан байх, мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэсэн байх, бүх шатны засаг даргыг томилохдоо ард иргэдийн дунд томилгооны сонсгол хийж, хэлэлцүүлэг хийдэг байх гэсэн заалтуудыг оруулж байна. Мөн сахилгын шийтгэл оногдуулах заалтыг анх удаагаа оруулж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж