Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн 2020 онд зөвшөөрөлгүй барьсан авто гараашуудыг буулган, газар чөлөөлж, 62 дугаар сургуулийн өргөтгөлийг барьсан билээ. Уг чөлөөлсөн талбайд дараагийн бүтээн байгуулалт хийх зураг төслийг боловсруулж байна.

Дүүргийн засаг дарга Н.Алтаншагай, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн судалгааны институтын ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, 19 дүгээр хорооны Засаг дарга Д.Отгонбурам нар тус талбайд ажиллаж, “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд ногоон байгууламж бүхий авто зогсоолыг байгуулах төлөвлөгөөний талаар ярилцан, санал солилцлоо.
Зураг төсөл боловсруулж дууссаны дараа бүтээн байгуулалтын ажил эхлэх юм. Одоогийн байдлаар тус талбайд хуримтлагдсан их хэмжээний барилгын хог, хаягдлыг зөөвөрлөн, цэвэрлэж бүтээн байгуулалт өрнөх бэлтгэл ажлыг хангаад байна.

Мөн дүүргийн гэр хорооллын 31 хорооны нийтийн эзэмшлийн зам талбайд тавигдаж байгаа 6800 ширхэг иж бүрэн гэрэлтүүлэг угсралтын ажлын хуваарийг хүргэж байна. Тус гэрэлтүүлгийн ажил энэ оны арваннэгдүгээр сард бүрэн дуусч хүлээлгэн өгөх гэнэ. Сонгинохайрхан дүүргийн хувьд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, хороодод нийт 13300 ширхэг гэрэлтүүлэг байдаг. Эдгээр гэрэлтүүлэг дээр дахин 6800 ширхэг гэрэлтүүлэг нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн 80 гаруй хувь бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм.
















Самдан 2021-05-21 202.126.89.250
СХД-ийн 17 хороонд тохижилтын ажил хиймээр юм. 32-33 байрны дунд иргэдээс 20 сая төгрөг аваад гараж нэртэй хогийн цэг барьчихсан, эргэн тойрон архичид хүүхэд тоглох талбайн архичид тэнэмлүүд сууж, хонодог газар болсон. гараж тойруулан ТҮЦ тавиулаад, машинтай худалдаа, тамхи ширхэглэсэн авгай нар хүүхдүүдэд тамхи зараад хяналт тавьдаг газар алга. хорооны З.дарга байгаа үгүйн мэдэгдэхгүй.
Схд иргэн 2021-05-21 103.10.23.171
Схд н дарга алтаншагай схдт гэр хороолол гэж их том айл байдаг юм шүү гэр хорооллоо өөд нь татдаг даргатай болмоор бна
нар 2021-05-21 1.231.177.4
надад байр өг. хамгийн том дэлгүүр гуанзыг надад өг. өхгүй бол тэмцэцгээе хэнд ннь өгөөд хэнд нь өхгүй байгаан адилхан монголын иргэд . ардчилсан намынхан хамаг газарб айшинг үнэгүй авчаад үнэтэй зараад байна. үнэгүй өг гэж нэхэцгээе
Fan 2021-05-21 192.82.74.120
ene suhiinhen yamar ajilgui yumbee ajilaa sain hii l dee zun duuslaa
Зочин 2021-05-21 66.181.184.197
oilgoo oilgoo ged nadig neg shorngin yaltan rezedib utasdal zagnahguil dee.