ХААН Банкны 30 жилийн ойгоор 30 хувийн оноо цуглуулаарай | News.MN

ХААН Банкны 30 жилийн ойгоор 30 хувийн оноо цуглуулаарай

ХААН Банкны 30 жилийн ойгоор 30 хувийн оноо цуглуулаарай

Өдөр тутамдаа хэрэглэдэг банкны картаараа худалдан авалт хийн урамшууллын оноо цуглуулна гэвэл танд ямар сонсогдож байна вэ? ХААН Банк 30 жилийнхээ ойг угтан харилцагчдадаа бэлэг барьж, "Шангри-Ла" худалдааны төвөөс 30 хувийн оноо цуглуулах аяныг эхлүүллээ.

Өнөөдрөөс эхлэн харилцагч та бүх төрлийн кредит карт болон "Priority", "Signature" дебит картаараа "Шангри-Ла" худалдааны төвийн сонгогдсон 38 байгууллагаас 2021 оны зургадугаар сарын 4-ний өдрийг дуустал худалдан авалт хийгээд 30 хувийг оноо болгон цуглуулаарай. Таны худалдан авалтын дүнгийн нэг төгрөг нэг оноотой тэнцэх ба зарласан хугацаанд нэг харилцагч 300 мянга хүртэлх оноо цуглуулах боломжтой. Цуглуулсан оноогоо 2021 оны зургадугаар сарын 21-нээс өмнө дараагийн худалдан авалтдаа ашиглаарай.

"Шангри-Ла" худалдааны төвийн сонгогдсон 38 байгууллагын жагсаалтыг доорх зургаас харна уу.

Та "Шангри-Ла" худалдааны төвд картаараа худалдан авалт хийхдээ дараах зүйлсийг анхаараарай.

Та "Баярлалаа" урамшуулалт хөтөлбөрийн таних тэмдэг бүхий хамтрагч байгууллагын ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр бүх төрлийн кредит болон "Signature", "Priority" дебит картаараа худалдан авалт хийсэн тохиолдолд оноо тооцно.
“Баярлалаа” урамшуулалт хөтөлбөрт хамрагдах боломжтой карт шинээр авсан бол идэвхжүүлснээс хойш 24 цагийн дараа урамшуулалд хамрагдах эрх үүсэхийг анхаарна уу. Мөн интернэт банк болон Khan Bank аппликэйшн ашиглан картаа идэвхгүй болгосон бол картаа идэвхтэй төлөвт шилжүүлснээс 24 цагийн дараа урамшуулалд хамрагдах эрх нээгдэнэ.
Та бэлэн мөнгөөр худалдан авалт хийсэн, өөр банкны ПОС машинд картаа уншуулсан, техникийн саатлаас үүдэн гүйлгээ хийгдээгүй тохиолдолд урамшууллын оноо тооцохгүй болохыг анхаарна уу.

*“Баярлалаа” урамшуулалт хөтөлбөр нь ХААН Банкнаас бүх төрлийн кредит карт болон Priority, Signature  дебит карт эзэмшигчдэдээ зориулан хэрэгжүүлдэг Khan Loyalty урамшууллын хөтөлбөрийн шинэчлэгдсэн хувилбар ба нийт 200 гаруй байгууллагаас картаараа худалдан авалт хийж, худалдан авалтын үнийн дүнгээсээ 3%-30%-ийн хөнгөлөлт эдлэх, тэмдэглэлт баяр ёслолоор буцаан олголтын аянд оролцож, худалдан авалтын үнийн дүнгээс тодорхой хувийг эргүүлж авдаг урамшууллын хөтөлбөр юм. ХААН Банкны зүгээс 30 жилийн ойн хүрээнд энэхүү урамшууллын хөтөлбөрөө “Баярлалаа” нэртэйгээр шинэчлэн танилцуулж байна.

**THANKS аппликэйшн нь "Khan Loyalty" аппликэйшний шинэчлэгдсэн хувилбар бөгөөд “Баярлалаа” урамшуулалт хөтөлбөрт хамрагдсан картынхөнгөлөлт, урамшууллын тухай бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой юм. Тус аппликэйшнд нэвтрэхийн тулд интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгээ ашиглана. Хэрэв та Khan Loyalty аппликэйшн ашигладаг бол App store эсвэл Playstore-руу орж аппликэйшнээ update хийгээрэй. Шинээр суулгах бол App store эсвэл Playstore-оос Thanks.mn  гэж хайгаад, татан авч суулгаарай.

Та шинэчлэгдсэн THANKS аппликэйшнээр:

ХААН Банкнаас зарласан картын хөнгөлөлт, урамшууллын мэдээллийг цаг алдалгүй авах;
Цуглуулсан болон зарцуулсан оноогоо шалгах;  
“Баярлалаа” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй үйлчлүүлэх байгууллагын мэдээллийг харах боломжтой.

ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг танд БАЯРЛАЛАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж