Цахим технологийн "Microsoft" компанийн нэгэн эрин дуусч, "Internet Explorer" программ дараа жил тэтгэвэрт гарахаар болсныг зарлажээ.
Анх 26 жилийн өмнө нээлтээ хийж эхлэхдээ "Internet Explorer" тухайн үедээ байгаагүй хамгийн өндөр технологийн гайхамшиг болж байлаа. Гэвч цаг хугацаа урсан өнгөрч, технологийн ертөнц улам хөгжин дэвшиж, 1990-ээд оноос хойш "Mozilla" "Firefox", "Google Chrome" зэрэг илүү боловсронгуй, ижил үүрэг бүхий программууд хэрэглээнд нэвтэрсэн. Иинхүү "Internet Explorer"-ийн хэрэглээ аажмаар зогсолтгүй багассаар өдийг хүрсэн билээ.
Тэр байтугай сүүлийн үеийн гар утаснуудын үйлдлийн систем ч "Internet Explorer"-ийг нэгэнт дэмжихээ больсон байна. Хүн бүр гар утсаараа цахим орчинд нэвтэрч буй өнөө үед энэ бол тус программын хэрэглээ, үнэ цэн хэр байгаагийн илрэл юм.
Ижил төстэй олон өөр программууд нэвтэрснээс хойш "Internet Explorer" хүчин чадал, аюулгүй байдал, хурдаараа үргэлж гологдсоор зах зээлийнхээ 95 хувийг алджээ. Харьцуулж үзвэл өдгөө цахим хайлтын системийн зах зээлд "Google Chrome" хамгийн өндөр буюу 69 хувийг эзэлж байна.
Тиймээс "Мicrosoft" компани 2022 оны зургадугаар сарын 15-нд "Internet Explorer" программыг тэтгэвэрт гаргаж, оронд нь илүү аюулгүй, шинэчлэгдсэн "Microsoft Edge"-ийг ажиллуулахаар болжээ.
"Microsoft Edge" программ илүү аюулгүй, хурдтай, орчин үеийн шаардлагуудыг хангасан хэдий ч хуучны зүйлсэд дуртай хүмүүст зориулсан "Internet Explorer"-той ижил загвартай болгох тохиргоотой гэнэ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ