ОХУ, АНУ Балканд зэргэлдээ цэргийн сургуулилт хийж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

ОХУ, АНУ Балканд зэргэлдээ цэргийн сургуулилт хийж байна

ОХУ, АНУ Балканд зэргэлдээ цэргийн сургуулилт хийж байна

АНУ-ын арми Балканы орнуудад өргөн хүрээтэй цэргийн сургуулилт хийж буй. Энэ үед ОХУ 1990-ээд онд дайны хөлд нэрвэгдсэн тус бүс нутаг дахь Москвагийн нөлөөг хадгалж үлдэхийн тулд Сербитэй хамтран нийслэл Белград хотын ойролцоо хамтарсан цэргийн сургуулилт эхлүүлсэн билээ.

Серби, Оросын батлан хамгаалахын яамдын мэдээлснээр хамтарсан цэргийн сургуулилтад оролцож буй 200 орчим тусгай хүчний цэргүүд хууль бус зэвсэгт бүлэглэлийг тараах, байлдааны сумаар гал нээх, алан хядагчдын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг хөтөлбөрөөр энэ сарын 25 хүртэл сургуулилах юм.

Харин ОХУ-ын сургуулилт хийж буй газрын ойролцоо АНУ өргөн хүрээтэй “DEFENDER-Europe 2021” цэргийн сургуулилт хийж байна. АНУ-ын армийн мэдээлснээр сургуулилтад олон улсын нийт 28 мянга орчим цэрэг оролцож, АНУ, НАТО болон холбоотнуудын бэлэн байдал, хамтын үйл ажиллагааг хангах бэлтгэл хийж байгаа гэнэ.

АНУ-ын армийн мэдээлж байгаагаар сургуулилтуудад агаарын болон пуужингийн цохилтоос хамгаалах хөрөнгө оруулалт багтаж байгаа аж. АНУ-ын Балканы баруун хэсгийн орнууд, Хар тэнгисийн орнууд, Европын умард нутаг, Кавказ, Украин, Африктай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилготой үйл ажиллагааны нэг хэсэг гэнэ.

Харин НАТО-ын энх тайвны түншлэлийг сурталчлах хөтөлбөрийн гишүүн, Европын холбооны гишүүнчлэл горилж буй Серби улс Орос, Хятадтай эртнээс цэрэг арми, эдийн засаг, улс төрийн холбоо сүлбээтэй орон билээ. Ихэнх хөрш орнууд нь НАТО-д нэгдэж, Оросын эсэргүүцэлтэй тулдаг ч Серби ганцаараа Оросын холбоотон болж өнөөг хүртэл үлдсэн юм.

Энэ талаар Сербийн дотоод хэргийн сайд Александер Вулин “Орос орон бол манай аюулгүй байдлын хамгийн чухал түнш. Бид улс орноо хэрхэн хамгаалах талаар хамтдаа боддог. Учир нь манай хоёр орны нөхөрлөлийг өөрсдөөс минь өөр хэн ч гаднаас нь эвдэж чадахгүй” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж