"IT-ийн чөлөөт бүстэй болох хууль УИХ-д өргөн барина"

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

"IT-ийн чөлөөт бүстэй болох хууль УИХ-д өргөн барина"

"IT-ийн чөлөөт бүстэй болох хууль УИХ-д өргөн барина"

Харилцаа, холбоо мэдээлэл технологийн салбарын старт-ап компаниудыг олон улсад гаргах, төрөөс дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөө боловсруулах, төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсэг боловсруулсан саналаа тайлагнаж байна.

ХХМТГ-ын дарга Болор-Эрдэнэ:

-Бид саяхан "Amazon" компанитай хамтарч ажилласан. Удахгүй Монголоос "Amazon" руу захиалга хийж болохоор болсон. Шуудангийн хувьд бодлогоор дэмжээд хямдаар тээвэрлэх боломжийг судалж байна. Мөн "Google Pay"-тай холбогдож 2022 оноос Монгол Улсад нэвтрэх боломжтой гэсэн хариуг авсан. Олон улсын хөрөнгө оруулагчдыг Монголд авчрах талаар ярьж байна. "ICT" экспо дээр старт-ап компаниудыг дэмжиж, ирэх намар олон улсын компаниудтай хамтран форм хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Цахим шилжилттэй холбоотой дөрвөн хууль УИХ-д өргөн барина. Өнгөрсөн долоо хоногт Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийг өргөн барьсан бол Нийтийн мэдээллийн хууль, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, кибер аюулгүй байдлын хууль, Тоон гарын үсгийн хууль гарна. Залуус зогсоо зайгүй төрийн албан хаагчдаас ажил хийхийг шаардах хэрэгтэй. Үг хэлчихээд бичгээр өгөөрэй гэхээр өгдөггүй. Саналаа хэлээд давхар бичгээ хүргүүлбэл зүгээр байна. Залуус татвар хөнгөлж өгөөч ээ гэж хэлдэг. Инноваци, IT чиглэлийн чөлөөт бүс байгуулах асуудал Засгийн газрын дөрвөн жилийн хөтөлбөрт орсон. Татвар бол Монгол Улс хамаагүй бага шүү дээ.

Ажлын хэсгийн гишүүн Ж.Золзаяа:

-Гурван ажлын хэсэг байгуулсан. Нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг маань байгуулагдаад 100 мэдээллийн технологийн компани үүсгэн байгуулагчдаас судалгаа аваад хэрхэн төрөөс дэмжих вэ, ямар тулгамдсан асуудал байна вэ гэдгийг судалсан. Тун удахгүй Монгол Улсын мэдээллийн технологийн гарааны бизнесийг дэмжих эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хууль УИХ-д өргөн барина.

Ажлын хэсгийн гишүүн н.Золбадрах:

-Програм хангаж дэлхийг "идэж" байна. Бүхий л салбарт програм хангамж байна. Мэдээллийн технологийн салбар нь бэлэн дэд бүтэцтэй, хил хязгааргүй, түүхий эд шаардлагагүй, зөвшөөрөл хэрэггүй. Мэдээллийн технологийн салбарт хүний нөөцийн хомсдол, санхүүгийн хүндрэл, удирдлага ментор зэрэг тулгамдсан асуудлууд байна. Хөрөнгө оруулалтын хувьд компаниуд өөрсдөө дийлэнх нь гаргаж байгаа бол найз нөхөд, гэр бүл, банкны зээлээс бусад нь гаргаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж