Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.05.21/ ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Thursday, May 20, 2021
Сүүлийн 24 цагт 6823 хүнд шинжилгээ хийхэд 629 хүнээс халдвар илэрч, 754 хүн эдгэрч, таван хүн нас баржээ. Шинээр Улаанбаатарт 603, орон нутагт 24 батлагдсан тохиолдол илэрсэн бол эмнэлгээс шалтгаалах халдварын хоёр байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 50529-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар нийт 4011 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2002, хүндэвтэр 1360, хүнд 544, маш хүнд 105 хүн байна.
- Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 2-нд онош нь батлагдсан 66 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 5-нд онош нь батлагдсан 89 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 9-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 4-нд онош нь батлагдсан 33 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Эдгээрээс гадна халдварын бус шалтгааны улмаас нас баралт нэгээр нэмэгдсэн. Тодруулбал, 52 настай эрэгтэй тавдугаар сарын 19-нд онош нь батлагдахаас өмнө ГССҮТ-д тархины хүнд гэмтлийн улмаас эмчлүүлж байгаад нас барсан.
Холбоотой мэдээ