Н.Энхбаяр: МАХН-ын 2200 хүн намын албан тушаалд очно | News.MN

Н.Энхбаяр: МАХН-ын 2200 хүн намын албан тушаалд очно

Н.Энхбаяр: МАХН-ын 2200 хүн намын албан тушаалд очно

Н.Энхбаяр: МАХН-ын 2200 хүн намын албан тушаалд очно

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр /2021.05.21/ намаа татан буулгах хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгсөн талаараа мэдээлэл хийлээ. Тус нам нь намынхаа их хурлыг хийж, намаа татан буулгахыг гишүүд нь дэмжсэнээр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй нэгдэж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа юм. МАН, МАХН-ыг нэгтгэх асуудлаар ажлын хэсэг байгуулж, ажилласан юм.

МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР:

-Өнөөдөр бид Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дүрмийг үндэслэж, МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэж байгаа бичгээ Улсын дээд шүүхэд гардуулсан. Улсын дээд шүүх бидний өгсөн бичгийг үндэслэж, шийдвэрээ гаргах байх. Энэ бол улс төрийн намуудад болж буй үнэхээр том үйлдэл. МАХН-ын гишүүдийн эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зүтгэлийн эхлэл гэж үзэж байна. Энэ шийдвэрийг гаргахын тулд бид намынхаа анхан шатны бүх байгууллагаас санал авах, онлайн хурал хийх, гишүүдтэйгээ уулзах байдлаар энэ ажлыг зохион байгуулж, хамтарсан хурал, МАХН-ын анхны шатны хурлаар МАН, МАХН нэгдэн, нийлэх ажлыг дэмжсэн. Мөн бид МАН-тай нэгдэхдээ хэд хэдэн зүйлийг баримталсан. Бид угаас нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай намууд. 10 жилийн өмнө бид тодорхой асуудлаар өөр өөр байр суурьтайгаар салсан ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд маань үр дүнгээ өгсөн. Тухайлбал, МАНАН гэдэг улс төрийн үзэгдлийн эсрэг үзэгдэл. Энэ үзэгдлийг хор уршгийг МАН-ын удирдлагууд сайн мэдэрч, МАНАН-ийн эсрэг тэмцэх тэмцэлд орж байсан удаатай. Мөн өнөөгийн удирдлага бидний олон жил ярьсан Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой шүүмжлэлүүдийг өнөөгийн МАН-ын удирдлага, Ерөнхий сайд ойлгож, энэ талаар алхамууд хийж эхэлсэн. Бидний сүүлийн 10 жилийн хугацаанд ярьж, хэлж, асуудал дэвшүүлж ирсэн ч өнөөгийн МАН-ын удирдлагууд үүнтэй санал нэгдэж байгаа. Бид нэг үзэл бодолтой, асуудлуудад адилхан байр суурьтай байгаа, хоёр намын 100 жилийн ой зэргийг хүндэтгэж, үйл ажиллагаагаа нэгтгэж байна. Энэ ажлыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шийдвэрээ гаргаж байна.

"МАХН-ЫН НИЙТ ГИШҮҮДИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ ХОЁР НАМ НЭГДЭХИЙГ ДЭМЖСЭН"

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН нэгдэж байгааг хүмүүс улстөржүүлж их харж байна. Яагаад заавал сонгуулийн өмнө дэвшив. МАХН-ыг УИХ-д суудалтай болгосон С.Ганбаатар гишүүн та бүхний саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Өнгөрөгч 2020 оны гуравдугаар сарын 1-нд 100 жилийн ойн үеэр нэгдэх асуудал яригдаж байсан ч цар тахлаас үүдэж намынхаа бүх гишүүн, анхан шатны байгууллагын саналыг авахын тулд цаг алдаж, удаан явсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгдэж байгаа нь эв нэгдлийг эхлүүлэх саналтай байгаа. Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч учраас бид үүнийг бэлгэдэж, өөрсдөөсөө эв нэгдлийг эхлүүлж, үлгэрлэж нэгдэж байгаа. С.Ганбаатар гишүүн намын дэд даргаар ажиллаж байхад нь дэлгэрэнгүй ярилцаж, зөвлөлдөж байсан. Мөн манай намын гишүүдийн 90 гаруй хувь нь хоёр нам нэгдэх саналыг дэмжсэн. С.Ганбаатар МАХН-д ороход тодорхой асуудал байна. Та бидний эвсэлдээ үлдэх нь зүйтэй гэж бодож байна. Намынхантайгаа ярилцая гээд бид удаан хугацаанд ярилцаж, түүнийг хүндэтгэж ярилцсан. Би тэр үед С.Ганбаатар гишүүнд нэг, хоёр хүнийг муулахгүй тогтолцоог засч ажиллая, нэг ордын тухай ярих биш нийт байгалийн баялагийн тухай ярилцая гэж санал тавихад тухайн үед хэлж ярилцсан. Харамсалтай нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүний үгэнд орж, түүний талд С.Ганбаатар гишүүн байсан. Тэр нь ч сая илэрч, Х.Баттулгын зохион байгуулсан АН-д элсч, намын дүрэм зөрчиж намд элссэн.

-Таныг МАН-тай нэгдэж байгаа шалтгаан нь 2021 оны нөхөн сонгуульд хүүгээ нэр дэвшүүлэх зорилготой гэж тайлбарлаад буй?

-Нөхөн сонгуульд хэн дэвшихийг би мэдэхгүй байна. Нөхөн сонгууль болох үед МАН-ын гишүүнтэй ярилцаж, хамгийн өндөр ялах магадлалтай хүмүүсийг дэмжиж ажиллана. Миний хүү орох эсэх нь арын хаалга, тодорхой яриа хэлцэх хийхгүй. Хэн ч нэр дэвшсэн бид дэмжээд явна.

-Хоёр нам нэгдсэнээр МАХН-ын гишүүд намын болон төрийн түвшинд хүнээ томилох, 30 орчим хувийн квот өгсөн гэдэг зүйл яриад байгаа?

-Эрх мэдэл, албан тушаал руу илүү их анхаарч байх шиг байна. Мэдээж том зорилтуудыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Тэгэхийн тулд тодорхой албан тушаалд очно. Намын албан тушаалд 30 орчим хувийн квот өгсөн. Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд найм, Бага хуралд 110 хүн, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр зургаан хүн гэх мэтээр ярилцсан зүйл бий. Улсын хэмжээгээр МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно. Төр засгийн албан тушаал дээр бид Үндсэн хууль өөрчлөх, намынхаа зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоод явах бөгөөд тухай бүрт нь хоёр талын ажлын хэсэг гарч ажиллахаар ярилцсан. Цаашид боловсон хүчний бодлогоо ярилцаж, ажлын хэсэг байгуулж, ажиллана. МАХН бол 52 мянган гишүүнтэй учраас боловсон хүчний хувьд хангалттай байгаа.

-Цаашид МАН, МАХН-ын нэгдэл ямар нэрээр явах вэ?

-Нэрний хувьд ажлын хэсэг дээр ярьж МАН, МАХН гэсэн хоёр нэрийг хоёуланг нь зэрэг хэрэглэнэ. Тиймээс энэ хоёр нэр хоёуланг нь ашиглаад өөр бусад намууд хэрэглэхгүй байхаар тооцсон. МАН, МАХН нэгдэх асуудлаар ажлын хэсэг байгуулж, ямар нэг байдлаар аль нэг тал нь өөртөө тааруулах байдлаар шийдвэр гаргахгүй, хамтар ажиллаж уриа гаргаж, гэрээгээ байгуулаад явна гэдэг зүйлийг ярьсан. Мөн МАН-ын Бага хурлаараа дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Энэ дүрмээ мөн Улсын дээд шүүхэд өгч байгаа. Намын шат шатны байгууллагад МАХН-ын төлөөлөл орох бололцоог нээж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Бид хоёр талаасаа ярилцаж, нэгдэж ажиллахаар явж байгаа.

-Хоёр намын нэгдэх асуудлаар Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй. Гэтэл саяхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан шүү дээ. Энэ өөрчлөлтөөр найман жил дахин Үндсэн хуульд гар хүрэх боломжгүй?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт, шинэ Үндсэн хууль гэсэн хоёр өөр ойлголт бий. Бид бол шинэ Үндсэн хуулийн тухай ярьж байгаа. Түүн дотор хоёр танхимтай парламенттай байх, хууль шүүхийн байгууллагыг хараат бус болгох, байгалийн баялагийг ард түмэндээ өгнө зэрэг маш том том зохицуулалтууд байгаа. Тиймээс шинэ Үндсэн хуулийг батлах асуудлыг судалж, тавина. Хяналтыг сайжруулахын тулд парламентыг хоёр танхимтай болгох нь зөв гэж бид үзэж байгаа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

64 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-21 202.21.109.111

Намбарын Энхбаяр бол маш том улстөрч юм.

Avatar

ХАН 2021-05-21 202.55.183.178

Хүүхдийнхээ ирээдүйгээрээ намаа худалдчихлаа шүү

Avatar

зо 2021-05-21 192.82.80.137

бүр нэг албан тушаалд мансуурсан с** юмаа.далд орохгүй хүүр юм аа

Avatar

Зочин 2021-05-21 103.57.93.169

Махн байгалийн баялагийг иргэн бүрд тэгш хүртээхийг зорьж хэрэгжүүлэх гэж байна бас өрх бүрт орон сууц ыг хүүгүй өгөх урьдчилгаагүй олгох гэж байна бас эрүүл мэндийн үйлчилгээг төр даадаг болгох гэж байна энэ бүхнийгээ биелүүлэхэд эрх мэдэл албан тушаал тай байж хэрэгжүүлдэг юм байгаа биз дээ

Avatar

Зочин 2021-05-21 178.24.243.88

Huuk saikhan hulhi s****a l daa. Songuuliin daraa muu ugur uvgun Enkh Yar ukhne

Avatar

Зочин 2021-05-21 192.82.70.51

Uls eh oron, ard tumnii tuluu negdeegui zuvhun namin alban tushaal, erh medliin tuluu negdsenee il todoor ilcholjee estoi oi gutmaar yumdaa iim archaagui uls niileheer uls hugjinu ard tumnii amidral geeshilne gedeg bur gonjiin joo gedeg ni boloh ni dee

Avatar

Зочин 2021-05-21 202.126.89.199

2200 н хэнд ч хэрэггүй хоолны сав.

Avatar

Зочин 2021-05-21 103.57.93.169

Баячууд танарт хэрэггүй ч ард түмэнд хэрэгтэй хүмүүс шүү МАХН түүхэн гавьяатай нам шүү та нар шиг эх орноо зарж идээгүй нам

Avatar

зочин 2021-05-21 202.9.40.222

хэдэн жил л манан мафи гэсэн одоо хамтарч буруу бүхнийг хийхээр шийдэв үү.ичмээр юм аа.тулга жамъяан нарыг харахаар уур хүрэх юм. н.энхбаяр бол улстөрд сайн муу бүхнийг хийсэн хүн. бие биенээ яаж л доромжилж байлаа одоо тэврэлдээд л. албан тушаалын төлөө бол нохойн жогорхой ч аваад үнхэж амтархан идэх балиаруудын жишиг хэд

Avatar

Зочин 2021-05-21 103.57.93.169

Сүүлдээ энхбаярын зөв болдог шүү мафитай тэмцсэн сбаяр элбэгдорж нар нийлж шоронд хийсэн оюутолгойн луйврыг хийх гэж үнэн биз дээ тэгээд энэ хулгай нүүрэлсэн гаж тогтолцоог чинь засах гэж байна МАН үнэнд гүйцэгдэж бас ухаарч байна нэгдэж ажиллая гэж байна 30 жилийн дампуурал гажуудлыг засах буруу юу

Avatar

Zochin 2021-05-21 192.82.75.224

Энэ намд итгэж санал өгсөн мянга мянган сонгогч өрөвдөлтэйн, Н.Энхбаяр болон түүний гэр бүлийг улстөрийн албан тушаалтай байлгах үндсэн зорилготой жижигхээн нам байж. Үзэл баримтлал гэх юм угаасаа байсангүй. Цаашдаа гуравдагч хүчний төлөвшилтөнд их саад болно, харамсалтай

Avatar

МАН МАХН НАМ 2021-05-21 202.179.24.202

НЭГДЭНЭ ГЭХИЙМ. НЭ НАМ БОЛЖ БАЙГАА ГЭХИЙН. НӨГӨӨ НАМАА ТАТАН БУУЛГАСАН ГЭХИЙН. ТЭГЭЭД МАН МАХН ХОЁР НЭРЭЭ ЗЭРЭГ ХЭРГЭЛЭНЭ ГЭХИЙН. ТЭНЭГРЭЛ ҮҮ СОЛИОРОЛ УУ

Avatar

Зочин 2021-05-21 192.82.80.37

Битгий тэнэгт. Сонгуулийн маргааш бүх юм чиний эсрэг болох болно. Чамд албан тушаал олдохгүй. Чамаар МАН тоглохоо мэдэлгүй дээ. Чи чинь Хүүкийг хамгийн дарамталсан этгээд биз дээ. Хохь чинь.

Avatar

иогэн 2021-05-21 202.9.46.156

Намын хэр нэг л бахй хэрэгтэй. нэрээр нэг баг болно гэж байхгүй. Бас л дотроос нь хагалан бутаргах санаа цаана нь байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл албан тушаалын аймаа. Үүнийгээ их сайхан эх оронч, ард түмнийхээ төлөө гэсэн уриа лоозонгоор халхавч хийж төрийн сэтийг булаацалдах л хэтийн зорилт байнадоо хө.

Avatar

Зочин 2021-05-21 103.57.95.232

Энэ балай өвгөн ийм л заваан юм хийнэ л дээ. Зууны манлай авлигачин энэ өвгөнийг жорлонд аваачиж хаях хэрэгтэй.

Avatar

Ахмад гишүүн 2021-05-21 202.9.47.122

Хар мөр татуулсаар тмруугаа яв. Ажил олдохуу.

Avatar

Зочин 2021-05-21 103.212.116.195

МАХН-ын 52000 санал Хүүкийн талд хоп гээд л орлоо доо

Avatar

иргэн 2021-05-21 108.162.190.109

нэг аймагт 100 хүн ажиллах улс төрийн ажил бий юу. төрийн ажилд л тавьж таарах нь дээ.

Avatar

Иргэн 2021-05-21 66.181.184.141

МАН,МАХН 2 нэгдсэнийг дэмждэг. Угаасаа нэг нам шүү дээ. Албан тушаалаа алдсан атаа хорсолоо дарж захирч чадаагүй зарим хүмүүсийн балагаар нэг хэсэг 2 салж будиллаа. Харин байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоор нэгдэж байна Энэ бол яах аргагүй зөв зүйтэй үйл явдал..Би МАХН-д гишүүнээр элсэж байсан МАН-ын гишүүн.Цаашдаа нэгдсэн нам маань цаг үеээ дагаад МАН нэрээрээ явах нь зүйд нийцнэ гэж үзэж байна.

Avatar

Иргэн 2021-05-21 103.10.23.150

Тэр чигтээ наймааны талбар болжээ.Хэмжээлшгүй эрхт хаант засаглалыг зүүдлээд байгаа хүмүүс дээ

Avatar

Зочин 2021-05-21 66.181.161.76

Их мөрөн шалбаагыг цэвэрлээд авах байллгүй дээ

Avatar

Зочин 2021-05-21 192.82.91.193

Хүрэлсүх ч том алдлаа даа.

Avatar

Зочин 2021-05-21 139.5.219.13

Улс эх орныхоо төлөө тууштай яваа Энхбаяр даргад амжилт хүсье!

Avatar

Зочин 2021-05-21 64.119.25.27

Ард түмний нэр барьж хор найруулж яваад нь амжилт хүс

Avatar

Зочин 2021-05-21 66.181.161.97

Ардчилсан нам бүр мөсөн мөхөв

Avatar

хариу 2021-05-21 66.181.178.159

Чи
Захиалгаар юм бичдэг.
ШЕЗО
За за ЭНЭ үгний утгыг ойлгохгүй.

Avatar

Зочин 2021-05-21 192.82.86.211

Харахаас бүүр нэг луйварчин, хулгайч байна даа.

Avatar

Зочин 2021-05-21 64.119.20.240

төрийн алба тохиролцооны талбар болжээ

Avatar

зочин 2021-05-21 202.126.89.218

хэн нь байсан ч хамаагүй.Монголчууд хоорондоо нэгдэж нийлж л байх нь ТУЙЛЫН ЗѲВ,ЧУХАЛ алхам

Avatar

Зочин 2021-05-21 103.212.118.70

МАХН өолдогын хувид хамгийн зөв нам

Avatar

Зочин 2021-05-21 103.212.118.70

МАХН ИЙН БОЛДЛОГ НЬ МАШ ЗӨВ ШҮҮ МАН ХЭЛСЭНДЭЭН ХҮЧ ЭНЭ БОДЛОГЫГ ЯВУУЛАХ УУ ГЭДЭГ Л ЭРГЭЛЗЭЭ БАЙНА

Avatar

ЗОЧИН 2021-05-21 202.21.126.30

МАХН ГЭХ ЭНЭ ЧӨТГӨРИЙН НАМД ЧИНЬ ОЛИГТОЙ БОЛОВСОН ХҮЧИН БАЙХГҮЙ ЮМ ШДЭЭ. ЭНХБАЯРЫН ГӨБС ДОЛООГЧ ХЭДЭН ХҮН БИЙ. ТЭДНЭЭС МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛД ОРОХ ЮМ БАЙНА. УБ-Т НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛД ОРОХ ХЭДЭН ХҮНИЙ НЭР ГАРАХ БАЙХ. АЙМГУУДАД БОЛ ЮУ Ч БАЙХГҮЙ, МАН-ААС УРВАСАН, ГОЛОГДСОН, ЭСХҮЛ ЛАМ ОЛДОХГҮЙ БОЛОХООР НЬ ЗАЛСАН, ХӨГИЙН ХӨӨРХИЙ ХЭДЭН ЮМ Л БАЙДАГ ЮМ ШДЭЭ.ЯАНА ДАА.

Avatar

Зочин 2021-05-21 66.181.177.77

МАХН д хулгайч олигархи офшорчид байхгүй жирийн шударга эх лрончид байдаг юм шүү хүн гуай

Avatar

Зочин 2021-05-21 66.181.177.77

эх орончид ын нам МАХН

Avatar

Зочин 2021-05-21 139.5.219.84

ur udmaaraa tolgoi deer zaidalchi yum aa yasan hanaj tsaddagui husel ve? sponguuliin daraa zasgaaraa oroldoh l ni l de

Avatar

Зочин 2021-05-21 66.181.180.40

Махн-ын гишүүд ман-д очвол жинхэнэ улс төрийн янханууд гэсэн үг.

Avatar

БЦ 2021-05-21 103.212.118.70

ЧИ УЛС ТӨРИЙГ ОЙЛГОДГҮЙ ТЭНЭГ БАЙНА ЧИ ЮУ ХҮСЭЖ БАЙНА АРД ТҮМЭН ЯМАР БАЙХЫГ ЯМАР БОДЛОГЫГ ХҮСЭЖ БАЙНА ГЭДЭГ ЧУХАЛ

Avatar

Зочин 2021-05-21 66.181.185.215

Төв, орон нутагт МАН-ын ажилтан гэсэн олон хүн цалинтай ажилладаг. Түүн дээр 2200 хүн нэмэгдэх нь ээ. Хачирхалтай нь санхүүжилтийг нь хаанаас босгодог байна аа. Төсв ийн мөнгө биш байх. Намын байрны түрээс болон гишүүдийн татвараар уув Эсвэл өөр эх үүсвэрээр үү.

Avatar

Зочин 2021-05-21 43.242.243.113

Муу урвагч саяхан л Хүрэлсүхийг муулаад гүйгээд байсан одоо албан тушаалын наймаа хийчихжээ

Avatar

Зочин 2021-05-21 202.21.109.85

Н.Энхбаяр улс төрөөс зайл.Чиний хэрэг Монголд байхгүй.Гэрээсээ гарч энгийн ажил хий.Жирийн ажил хийгээд үзэлдээ талбай цэвэрлэх ч юм уу,чиний бодсоноос өөр гэдгийг мэдэрнэ.

Avatar

Зочин 2021-05-21 66.181.177.77

энхбаяр аварна

Avatar

Зочин 2021-05-21 192.82.71.182

ЭНЭ НЭГ НООЛОРСОН ЭЦЭНХИЙ ХУДАЛЧ ШАР ӨВГӨНД НҮҮР ӨГӨХӨӨ БОЛЧИХООЧ ЭЭ!

Avatar

Зочин 2021-05-21 192.82.72.163

ХУЦДАГ ХАХУУЛЬЧ ВЭ ЯАСАН. ИЙМ ЗАВААН ЮМНУУДЫГ ТӨРӨӨС ҮТЭР ТҮРГЭН ХӨӨН ЗАЙЛУУЛ!

Avatar

Зочин 2021-05-21 202.131.225.197

hahahahahahahahahahaha nam heregguig oilgov uu uhernuudee

Avatar

Зочин 2021-05-21 202.9.47.45

Одоо далаараа цэвэр тавиулав даа, эртээддийнх шиг юм болох вий

Avatar

Уншигч 2021-05-21 59.153.114.153

Нэгдэх нь зав. Амжилт хүсье

Avatar

зочин 2021-05-21 192.82.64.190

ил тодоор намаа худалдсанаа зарлахчихлаа даа. ийм л новшнууд

Avatar

Зочин 2021-05-21 202.9.46.107

МАН-н дарга нар ажлаа өгөх үү?

Avatar

Зочин 2021-05-21 64.119.24.11

Энхбаяр фсда далд орсугай

Avatar

ццц 2021-05-21 202.21.108.8

коммууны үлдэгдлүүд жоом шиг олширчээ кккк

Avatar

Ман гишүүн 2021-05-21 66.181.161.2

Түрүүний бөөсүүдийг толгойндоо гартал МАН ын төлөө зүтгээгүй шүү арай ч дээ.

Avatar

хуучин коммунист 2021-05-21 66.181.161.41

2 тэрбумаар намаа нэгдүүлсэн олон гишүүн байхгүй үр гэлж МАХН ГЭЖ ДАРДАГ НАСТАНГУУД Л бии нэр нь гол

Avatar

зочин 2021-05-21 202.131.243.186

ман сонгуульд ялахын тулд есөн шид нь бүрдэж байхшивдээ ман соншгуулийн үед ийм заваан юм хийдэгээ боливол таарна

Avatar

Зочин 2021-05-21 202.126.89.177

Намын харьяаллаар албан тушаалд томилж, намын харьяалалгүй жинхэнэ мэргэжлийн, ажилдаа сэтгэл гаргаж зүтгэдэг хүмүүсийг ажилгүй болгоно гэж ил тодоор зарлаж байх шив, арай дэндүү юу, энэ хүн

Avatar

Зочин 2021-05-21 66.181.179.148

Энэ хүн хөөрхий албан тушаалын наймаа хийжээ дээ янз нь. Вооб үмхүүлнэ лээ гоё

Avatar

Зочин 2021-05-21 202.55.188.36

Huukd hulhiduulna daa

Avatar

Зочин 2021-05-21 202.21.111.170

За май шүүүүүүүүү

Avatar

СОНГОГЧ 2021-05-21 202.9.46.222

шинэ Үндсэн хуулийн тухай ярихаа болиорой

Avatar

Зочин 2021-05-21 139.5.217.146

энэ чөтгөр ч удахгүй ман-ынханд ялангуяа нямдоржид айхтар зүйл үзүүлэх нь дээ. Айхтар өс санадаг, буруу санаатай, муу чөтгөр учраас ман-ынхан өнгөрсөөн хөөрхий

Avatar

irgen 2021-05-21 66.181.185.97

Шинэ Үндсэн хууль гэсэн үлгэр энэ коммунист намыг үүрд булшлах болтугай.

Avatar

Зочин 2021-05-21 66.181.187.74

Harin chamaig AN taichin gamt bulshilchaasai

Avatar

Зочин 2021-05-21 122.201.24.77

Es surtahuungui alban tushaal avilgiin tuluu yugaach hairlahgui

Avatar

Зочин 2021-05-21 192.82.71.225

их холын юм яриж их ойрын хүслээ биелүүлдэг жижигхэн хүн бна лэ.эрүү өвдөг нийлтэл шийр зугаа юм да.харин хүрэлсүх бол нама огтхон ч бодсонгүй дэ.эцсийн шаанс ерөнхийлөгч гээд л ,ганбаатаоаас айсандаа л намаа хаялаа да.дараагийн дарга алдааг нь залруулах болтугай

Avatar

Зочин 2021-05-21 59.153.114.210

өнөөдөр энхбаяр хэлнийхээ булчинг таттал хоолойныхоо булчирхайг цочиртол хүрэлсүхийн сгөбийг долоож байна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж