Нэг тунт вакцин – “Sputnik Light” (Спутник Лайт)

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

Нэг тунт вакцин – “Sputnik Light” (Спутник Лайт)

Нэг тунт вакцин – “Sputnik Light” (Спутник Лайт)

ОХУ-ын эрдэмтэд Covid-19 халдварын эсрэг "Спутник V" вакциныг сайжруулан Спутник-Лайт (Sputnik Light) хэмээх нэг тунт вакциныг гарган авч дархлаажуулалтад ашиглаж эхэлжээ. Өмнө нь хоёр тун вакциныг 21 хоногийн зайтай тариулдаг байсан бол Спутник лайт вакциныг нэг удаа тариулахад хоёр тун тариулснаас ч илүү дархлаа тогтоож байгааг эрдэмтэд онцолсон байна. Спутник лайт нь "Спутник V" анхдагч бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүний 26 дугаар серотипийн, рекомбинант аденовирүс (rAd26) дээр суурилан бүтээгдсэн нэг тунт вакцин юм.

ОХУ-д олон нийтийн вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд, 2020 оны арванхоёрдугаар сарын 5-наас 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны хооронд тариулсан хүмүүсээс 28 хоногийн дараа авсан шинжилгээний дүнгээс харахад нэг тунт Спутник лайт вакцин нь 80 хувийн үр дүнтэй байгааг харуулсан. Үр дүнгийн түвшин ийнхүү 80 хувь байгаа нь дийлэнх хоёр удаа тарьдаг (хоёр тунт) вакциныхаас өндөр байгаа юм.

Спутник лайт нь цар тахлын бүх шинэ омгийн эсрэг үр дүнтэй болох нь Гамалея төвд хийгдсэн лабораторийн шинжилгээгээр нотлогджээ. Мөн вакцины аюулгүй байдал ба дархлаажуулалтын судалгааны I / II үе шатанд дараах үр дүнг харуулсан байна. Үүнд:

  • Туршилтад сайн дураар оролцсон хүмүүсийн 96.9 хувьд энэ вакциныг хийлгэснээс хойш 28 дахь хоногтоо антигений өвөрмөц IgG эсрэгбие үүсч байжээ.
  • Дархлаажуулалтын дараах 28 дахь өдөр сайн дурынхны 91.67 хувьд вирусыг саармагжуулах эсрэг бие үүссэн байна.
  • Сайн дураар оролцсон бүх хүнд (100%) SARS-CoV-2-ийн S уургийн эсрэг эсийн дархлааны хариу урвал үүссэн;
  • Спутник лайт вакцин хийсний дараа ноцтой сөрөг үзэгдэл бүртгэгдээгүй;
  • SARS-CoV-2-ийн эсрэг дархлаа бүхий (өвдөөд эдгэрсэн) сайн дураар тариулсан хүмүүст Спутник Лайт вакцин тарьсны дараах 10 дахь өдөр бүгдэд нь (100%) IgG эсрэгбиеийн түвшин 40 дахин ихэсч байсан;
  • Спутник лайт тариулсан бүх хүнд, түүний дотор SARS-CoV-2-ийн дархлаатай байсан хүмүүст аюулгүй болохыг туршилтаар баталсан.

Спутник-Лайт (SPUTNIK-LIGHT) нь хүний аденовирусын векторын платформ дээр суурилсан вакцин юм. Хүний аденовирүсийг 1953 оноос эхлэн шинэ вакцин боловсруулахад хэрэглэх болсон бөгөөд, түүн дээр суурилсан вакцинууд нь аюулгүй болоод үр дүнтэй,  гаж нөлөө нь урт хугацаанд үргэлжилдэггүй болохыг сүүлийн хорин жилийн хугацаанд дэлхий дахинд хийгдсэн 250 гаруй клиник туршилтаар баталсан байна.

Эх сурвалж: www.prnewswire.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж