ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орныг нь тараан бутаргах, хуваах гэсэн аливаа оролдлогод хатуу цохилт өгөхөө өчигдөр /2021.05.20/ мэдэгджээ. Тэрбээр өчигдөр Ахмад дайчдын “Победа” холбооныхонтой цахимаар уулзсан юм.
Энэ үеэр “Бүгд л Оросын нэг хэсгийг тасдах, Оросын газар нутгаас “хазахыг” хүсдэг. Ийм оролдлого хийж буй хэний ч шүдийг бид хуга цохих болно. Бидний агуу хаадын нэг нь ‘Оросын хүч чадал бүгдийг айлгадаг’ гэж хэлсэн байдаг. Асар их баялагтай Сибирийг нэг улс ганцаар эзэмших ёсгүй гэж барууныхан ил, далд ярьдаг. Оросын асар том газар нутаг, байгалийн баялаг үргэлж тэдний шуналыг хөдөлгөдөг” хэмээн ярьжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Лхагва гаригт /2021.05.19/ Исландын нийслэл Рейкьявик хотноо Арктикийн зөвлөлийн сайд нарын хурлын үеэр анх удаа биечлэн уулзсан юм.
Энэ хурлын үеэр Энтони Блинкен "Арктик бол дэлхийн анхаарлыг татсан стратегийн маш чухал өрсөлдөөний бүс нутаг юм. Энэ бол манай ард түмний өлгий нутаг бөгөөд энэ бүс нутгийн онцлог нь энх тайванч хамтын ажиллагаа байсаар ирсэн. Иймд энэ онцлогийг хамгаалж, үүнд тулгуурлан ажиллах нь бидний үүрэг юм” хэмээн хэлсэн байна.
Орос улс сүүлийн долоо хоногт Арктик болон түүний эргэн тойронд үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн нь олон улсын анхаарлыг татаж байгаа юм. Путин хэдий аль нэг газар нутгийн нэр заагаагүй ч түүний хэлсэн үг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын үгни хариу гэж шинжээчид харж байна.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ