Говь-Алтайд хүчтэй шуурганы улмаас 15 айлын гэр нуржээ

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

Говь-Алтайд хүчтэй шуурганы улмаас 15 айлын гэр нуржээ

Говь-Алтайд хүчтэй шуурганы улмаас 15 айлын гэр нуржээ

Онцгой байдлын ерөнхий газраас аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.

Шороон шуурга: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай хотод тавдугаар сарын 20-ны өдөр 28-34 метр секунд хүрч, хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 15 өрхийн гэр, 12 өрхийн хашаа нурж, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Нэгдсэн эмнэлэг, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларч, Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга, гурван орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны өдрийн 13.45 цагт хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Мөн Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймгийн нутгаар шороон шуурга шуурч, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудын нутгаар цас, бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёдугаар багийн Сүүжийн-Ар гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарчээ. Түймрийн дуудлагыг тавдугаар сарын 20-ны өдрийн 20.20 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид, Шарын гол сумын иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж, тавдугаар сарын 21-ний өдрийн 03.25 цурамд оруулж, 05.14 цагт бүрэн унтраасан.

Газар хөдлөлт: Дундговьаймгийн Өлзийт сумын Буянт багийн Хонгор толгой гэдэг газар тавдугаар сарын 20-ны өдрийн 23.40 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.  Энэ талаарх дуудлага мэдээллийг ООГХ-ээс 23.48 цагт цахим шуудангаар хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж