ЧУУЛГАН: Монгол Улсын хүн ам залуу хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

LiveЧУУЛГАН: Монгол Улсын хүн ам залуу хэвээр байна

🔴 ШУУД | УИХ-ын чуулганы хуралдаан

🔴 ШУУД | УИХ-ын чуулганы хуралдаан #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, May 20, 2021

11 : 51
2021-5-21

Хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэж, эцэслэн баталлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар УИХ-ын 12 гишүүн орон нутагт ажиллаж буй юм байна. 

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

11 : 09
2021-5-21

Монгол Улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өсчээ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Чуулганы энэ өдрийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт (Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн); болон Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”-ийг хойшлууллаа.

Хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн (Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн)-г хэлэлцэж байна. 

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн-г Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцуулав.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүн ам насны бүтцийн хувьд залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 31.5 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна.

Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3 296 866, өрхийн тоо 897 427 болж, 2010 оны улсын ээлжит тооллогоос хойш Монгол Улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн байна.

Байшин, орон сууцны тооллогоор хүн байнга амьдарч байгаа 770.9 мянган сууцанд 897.4 мянган өрх амьдарч байна гэсэн дүн гарчээ.

Хүн амын төрснөөс хойших аймаг, нийслэл хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогчид нийт суурин хүн амын 23.4 хувийг, бүс хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогчид 20.9 хувийг эзэлж байгаа нь өмнөх тооллогын дүнгээс буурчээ. 

Тооллогын зардлын хувьд 2010 онд 5.7 тэрбум зарцуулсан бол 2020 онд 15.7 тэрбум төсөвлөгдөж, 50 гаруй мэдээллийн сан хамтран ажилласны дүнд 4.7 тэрбум төгрөг болж хэмнэгджээ. 

Тооллогын дүн, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл төрд хамааралтай орон сууц байгаа эсэхийг тодруулахад Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа "Энэ тооллогоор төрийн эзэмшлийн сууцны тоо гараагүй" хэмээн хариуллаа. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Аргачлалын хувьд 2020 оны тооллого хэр ялгаатай хийгдсэн, тооллогын дүнд төрийн мэдээллээс зөрж буй мэдээлэл хэр их гарсныг тодруулав. 

Өмнөх тооллогуудтай харьцуулахад анхаарал хандуулахаар асуудлууд цөөнгүй байжээ. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нэмэгджээ. Жендэртэй холбоотойгоор дээд боловсролтой эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо зөрүүтэй болсон байна. Ганц бие хүний тоо 15.4 хувиар нэмэгджээ. Сайнаас дурдвал, бичиг үсэг тайлалт сайжирсан үзүүлэлттэй гарсан байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч, үг болон санал хэлж дууслаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар статистикийн газар шинэлэг технологиор ажиллаж буйг сайшаав. Тэрбээр "УИХ хууль тогтоох үйл ажиллагаандаа их өгөгдөл ашиглах ёстой гэж үзэж, Парламентын судалгааны хүрээлэн байгуулсан.

Олон мэдээллийг нэгтгээд дата үүсгэх, тэдгээр мэдээллийг цуглуулах, хадгалах, засаглаж удирдах, аюулгүй байдлыг нь хангах, анализ дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Төрийн их өгөгдлийн төслийг хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад үүрэг болгосон.

Төрийн их өгөгдөлд оруулж буй нэг төгрөг ирээдүйн 100 төгрөг болно. Энэ хүрээлэн өгөгдлийг системчлэн цуглуулах, түүгээрээ  гишүүдийг хангах үндсэн үүрэгтэй.

Зөвхөн өөрт байгаа төдийгүй гаднын улс орнуудын хууль тогтоох үйл ажиллагаанд хуримтлагдсан сайн туршлага, зөв жишээ, шинжлэх ухааны мэдээлэл, баримт нотолгоонд суурилан хууль тогтоохыг бид зорилгоо болгож байна" гэв.

УИХ-ын гишүүд Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнг сонсож дууслаа.

10 : 25
2021-5-21

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт цахимаар хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж