Н.Эрдэнэчимэг – Бүсийн менежер
2003 онд Их сургуулиа төгсөөд Миний дэлгүүрт нягтлан бодогчоор ажилд орж байлаа. Түүнээс хойш салбарын менежерээр нэлээн хэдэн жил ажиллажээ. Ажиллаж байх хугацааныхаа сайхан дурсамжаас хуваалцвал, 1 өдөр нэлээн яарсан байдалтай хэрэглэгч хонины өвчүү авах гээд зогсож байлаа /тухайн үед махны худалдагч ирээгүй байсан/ шинэ хонины мах ирчихсэн байсан болохоор би хурдан гэгч нь эвдээд өгч байсан болохоор нэлээн гайхсан байдалтай баярлаад л авч байсан. Яг ийнхүү бид үргэлж хэрэглэгчид түргэн, шуурхай, найрсаг үйлчилгээ үзүүлэхийг зорин ажилладаг. Эргээд ирж буй сэтгэлийн үгс нь сайхан байдаг болохоор ажил маань маш их таалагддаг.
Одоо би бүсийн менежерээр ажиллаж байна. Бүсийн менежер нь 4-5 дэлгүүр хариуцаж ажиллана, хариуцсан дэлгүүр тус бүрийнхээ үйл ажиллагааг сайжруулж бүтээмжийн урамшуулал авдаг. “Үндсэн цалин+Бүтээмжийн урамшуулал” үүнийг би том боломж гэж харж байгаа. Та хийж чадвал шүү дээ. Бид хэмнэлттэй салбарынхаа үйл ажиллагааг хөнгөвчлөх үүднээс бараа бүтээгдэхүүнийг хайрцгаар нь өрөх, хайрцгаар нь тоолох гэх мэт шийдлийг гаргасан. Энэ нь бидэнд тун хялбар, цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй байгаа. Мөн хэмнэлттэй салбарын хамтрагчид ажиллах цагийн хуваариа салбарын менежертэйгээ ярилцаж, хамгийн өндөр цалин авах бүрэн боломжтой.
Ажил сайн байвал амьдрал дагаад өөдрөг дэвшилттэй байдаг гэж боддог учраас “Өсөлт дэвшлийн төлөө”хөдөлмөрлөөрэй залуусаа.
Холбоотой мэдээ