Израил-Палестины дайн "өндөрлөж", гал зогсоох тохиролцоонд хүрэв | News.MN

Израил-Палестины дайн "өндөрлөж", гал зогсоох тохиролцоонд хүрэв

Израил-Палестины дайн "өндөрлөж", гал зогсоох тохиролцоонд хүрэв

Израил-Палестины дайн "өндөрлөж", гал зогсоох тохиролцоонд хүрэв

Газын зурваст Израйлийн арми, Хамас зэвсэгт бүлэглэлийн хооронд тавдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн дайн өнгөрсөн шөнө /2021.05.21/ өндөрлөж, талууд харилцан гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна.

Израилийн Засгийн газар аюулгүй байдлын асуудлаар хуралдаж, энэ хуралдаан дээр Газын зурваст гал зогсоох тухай саналыг  дэмжжээ. Тус улсын Ерөнхий сайдын албанаас энэ талаар мэдээлсний дараа Исламын Хамас бүлэглэл ч байлдааны үйл ажиллагааг зогсооход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

"Харилцан гал зогсоох тохиролцоо хоёр талаас Баасан гаригт шилжих шөнө, орон нутгийн цагаар 02.00 цагт хүчин төгөлдөр болно" хэмээн Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Египетийн зуучлалтайгаар ийнхүү талууд зөвшилцөлд хүрч чадсан байна. Гэхдээ Израилийн тал галаа бүрэн зогсоохгүй бол палестинчууд зэвсэгт эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэж Хамас мэдэгдэв. Хариуд нь Израилийн тал Хамасыг пуужин хөөргөсөөр байвал гал зогсоох хэлэлцээр цуцлагдана хэмээн анхааруулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Лхагва гаригт /2021.05.19/ сөргөлдөөнөө зогсоохыг Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуд уриалсан бол Египет, Катар, Хятад улсууд болон НҮБ дайтагч талуудын хооронд зуучлах санал тавьж байв. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дээрх асуудлаар хоёр ч удаа хуралдсан ч үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн юм.

Гал зогсоох тохиролцоо Израиль-Палестины зөрчлийг бүр мөсөн шийдвэрлэхгүй гэж ажиглагчид үзэж байна. Палестины тусгаар улсыг байгуулж, Израилийн аюулгүй байдлыг баталгаажуулах олон улсын хүчин чармайлт 2014 оноос хойш зогсонги байдалд ороод байгаа билээ. Палестины чөлөөлөх байгууллага 1990-ээд оны үед Израильтай энхийн гэрээ байгуулсны үр дүнд эзлэгдсэн Йордан голын баруун эрэгт өөртөө засах эрх олж авсан. Харин Хамас бүлэглэл Палестины чөлөөлөх байгууллагаас тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс өмнө 2008 онд болж байсан 23 хоног үргэлжилсэн мөргөлдөөний улмаас Палестины  1300 гаруй хүн амь үрэгдэж байв. Харин 2014 оны 50 хоногийн мөргөлдөөний үеэр амиа алдсан хүний тоо 2000 давж байжээ.

Ийнхүү 11 хоног үргэлжилсэн дайнд Палестины 232 иргэн амь үрэгджээ. Үүнээс 65 нь хүүхэд байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн 1900 гаруй хүн Израилын агаарын довтолгоонд өртөж, шархадсан байна. Харин Хамас бүлэглэлийн 160 гаруй гишүүнийг устгаснаа Израилийн тал мэдээлжээ. Израилийн талаас 12 хүн амь үрэгдэж, олон зуун хүн Хамасын пуужингийн цохилтод өртөж, шархаджээ.

Газын зурваст Израилийн агаарын цохилтоос болж орон сууцны барилгууд нурж, нэг гэр бүлийн таван хүн амиа алдсан байна. Израилийн тал агаарын цохилтуудаа Газад орогнож буй Хамасын удирдагчдыг хөнөөх зорилготой хэмээн тайлбарлаж байв. Түүнчлэн тус бүс нутагт байрладаг олон улсын мэдээлийн томоохон агентлагуудын байрыг Израиль бөмбөгдсөн билээ.

Йерусалем хотын Палестин дүүргээс арабуудыг албадан нүүлгэж, жүүдүүдийг суурьшуулах болсноос Хамас бүлэглэл Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэр рүү пуужин харваж эхэлсэн. Израиль улс хариуд нь Хамасын гол байрлалуудад агаараас цохилт өгөх болсон юм. Ингэснээр Араб-Израилийн зөрчил мөргөлдөөн сүүлийн 20 жилийн хугацаанд байгаагүй хэмжээнд хүрч өргөжсөн билээ.

Эх сурвалж: BBC, REUTERS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-05-21 64.119.19.38

Odoogiin israel, palistine, egiptiin sinain hoig bol evrein /israel/ard tumnii uuguul nutag shuude. Evrein ard tumen ter nutagt orshin basan 3000 garui jiliin tuuhiin barimt bii. Hamgiin oiriin jishee gehed l Jesus Christ, ter evrei hun baisan, tuunii torson tsag toolloor delhiin niit amidarch bna. Harin arabuud bol buur suuld arabiin bulaan ezleltiin daraa irj suurishsan tenuulchid. Palistine gej uls delhiin tuuhend baigaaagui. Palistinii musulmanuudiig bugdiig ni hoon zailuulah heregtei

Avatar

Монгол хүн. 2021-05-21 103.10.21.55

Энэ дэлхийд ихэр юм шиг 2 үндэстэнийг ол гэвэл тэр нь Жүүд мөн Монголчууд юм. Монгол хүн сүйхээтэй сэргэлэн мөн Жүүд хүн яг бидэнтэй адилхан сэргэлэн сүйхээтэй гэхдээ түүнийгээ суурин соёлд хэргэлдэг нь Жүүдүүдийг бусдаас үргэлж толгой дээгүүр байлгадагт нь бусад үндэстэнүүд атаархдаг бол Монголчууд бид хоорондоо хөлөө жийлзээд байдаг нь бид нүүдэлчид учраас юм.

Avatar

Зочин 2021-05-21 202.126.90.131

Энэ дэлхийд ихэр юм шиг 2 үндэстэнийг ол гэвэл тэр нь Жүүд мөн хятадууд юм. Хятад хүн сүйхээтэй сэргэлэн мөн Жүүд хүн яг тэдэн тэй адилхан сэргэлэн сүйхээтэй Мөн аль аль нь маш их мөнгө хурааж цуглуулдаг, Өөрөөсөөч харамлана. Дэлхийн аль ч улсад энэ хоёр үндэстэн банк санхүүг нь атгадаг. Хоорондоо нягт холбоотой бараг мафи маягийн бүтэцтэй байдаг, Хятад бол азийн жүүд, . Одоо азид аврага том хүчирхэг израйль улс бий болж байгаа нь азийн жууд хэмээх хятад юм

Avatar

Зочин 2021-05-21 202.21.108.213

Палестин баахан байшингаа нураалгаж хүнээ үхүүлж байж л дайн зогслоо доо. Гаазыг захирдаг Палестины ХАМАС ер сургамж авахгүй муйхраар үзэх юмаа. Харин аруун Эргийг захирдаг Палестины ФАТХ илүү ухаалаг тул дайн хийхгүй болоод байна

Avatar

иргэн 2021-05-21 103.212.118.70

Израйлын буруу шүү дээ Бусдын газар нутагыг хүчээр булаасан ньИзрайл шүү НҮБ дэлхийн 2р дайнд их хэлмэгдсэнийг нь бодож Газар нутаггүй
цагаач нарт өрөдөн жаахан газар нутаг олгосныг буруу ашиглаж олгоогүй гөзарыг түрэмгийлэн эзэлэж улам тэлэхийг санаархасаар Монголчуудын хэлдэг зүүр үгээр бол Цагаачийг цагаа хатгана Цанаан адууг ноогоо хатгана гэдэг шиг л юм болоод байгаа юм

Avatar

zochin 2021-05-21 64.119.19.38

ha ha ha chi yuch medehgui ork gedgee yund gaihuulnav de. Odoogiin israel, palistine, egiptiin sinain hoig bol evrein /israel/ard tumnii uuguul nutag shuude. Evrein ard tumen ter nutagt orshin basan 3000 garui jiliin tuuhiin barimt bii. Hamgiin oiriin jishee gehed l Jesus Christ, ter evrei hun baisan, tuunii torson tsag toolloor delhiin niit amidarch bna. Harin arabuud bol buur suuld arabiin bulaan ezleltiin daraa irj suurishsan tenuulchid. Palistine gej uls delhiin tuuhend baigaaagui.

Avatar

ЗОЧИН 2021-05-21 66.181.185.215

ДАЙН ӨНДӨРЛӨХ ГЭЖ ЮУГАА ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ?! АРАЙ Ч ДЭЭ.
ӨНДӨРЛӨХ ГЭДЭГ ҮГ ДУУСАХ , ТӨГСӨХ ГЭСЭН УТГЫГ ИЛЭРХИЙЛДЭГ ХЭДИЙ Ч ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХАД ГОЛ ТӨЛӨВ . ХЭРЭГЛЭГДДЭГ. НАЙР ӨНДӨРЛӨХ, АРГА ХЭМЖЭЭ ӨНДӨРЛӨХ, ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ӨНДӨРЛӨХ ГЭХ МЭТЭЭР.

Avatar

Зочин 2021-05-21 1.231.177.4

израйлууд египтэд боолчлогдож байсан тухай библэд гардаг. одоо египт тэд нарт огт хамаагүй улс гэж бодсон чинь

Avatar

Зочин 2021-05-21 66.181.184.197

ginden biram genden biram

Avatar

Зочин 2021-05-21 66.181.184.197

jihan namdul jihania namdul

Avatar

Ард 2021-05-21 49.0.142.98

Арми нилээд хол харвадаг, ирсэнийг устгадах юмтай байхгүй бол нэн хэцүү байм байна даа. Хүнээр хамгаалахад бэрх болсон юм бол уу. Еврэй нар хотын газраа чөлөөлөөд авчих шиг байна.

Avatar

НҮБ өгсөн юм авч болгоноо доо 2021-05-21 103.212.118.70

ЕВРЭЭ НЭР БОЛ УГТААН ГАЗАР НУТАГҮЙ ДЭДХИЙГЭЭР НЭГ ТАРСАН ЦАГААЧ НАР БАЙСАН ӨНӨӨГИЙН ЭНЭ ГАЗАРЫГ ЦАГААЧ ЕВРЭЭ НАРТ ***НҮБ** ДЭЛХИЙН 2 ДАЙНЫ ДАРАА 1961 ОНД ДЭЛХИЙН 2 ДАЙНД ИХ ХЭЛМЭГДСЭНИЙГ НЬ БОДОЖ ХЭЛЭЛЦЭЭД ОЛГОСОНГАЗАР

Одоо мөн газар нутагүй Цегаан нарт мөн адил газар олгох хэрэгтэй шүү дээ ялгавраж болхгүй баймаар
ЕВРЭЭ НАР ОЛОН УЛСЫН ХАЙРЫН ДААГҮЙ БАЙНА *** НҮБ *** ӨГЧ БОЛСОН АВЧ БОЛНО ДОО

Avatar

Зочин 2021-05-21 66.181.161.41

СИОНЫ үр сад еврей ухаантай арабууд залхуу эв нэгдэлгүй учираас дандаа ялагддаг одоо з****г ниилүүлэлтииг нь хязгаарлаад цахилгаанаар нь бойкотлоход тэд шалдаа бууна эмират египет иордан бол палестиныг дэмии тэжээхээ больсон монголчууд хятадыг дэмии харааж залхуурч маанагууд сонгоод байвал палестины араб болно

Avatar

Зочин 2021-05-21 202.21.108.11

Өчигдөр ОХУ аас Израйльд ноцтой байдлаар анхааруулсаны дүнд Израйль аргагүйн эрхэнд галаа зогсоож байна. Хэрэв анхааруулгыг үл тоон дайралт хийсээр байх аваас Хамасын пуужингууд Израйлийн хаана ч тусаж болзошгүйг Израйлийн цэргийн мэргжилтнүүд эрх баригчиддаа анхааруулсан нь лавтай.

Avatar

Зочин 2021-05-21 59.153.114.210

балайр чи,

Avatar

зочин 2021-05-21 64.119.19.38

ха ха ха израйл танай мулгуу гуйлгачин орос, хамасыг тоож айлаа юу ккк.

Avatar

Монгол хүн. 2021-05-21 103.10.21.55

Орос бол гүү хээлтүүлж чадахгүй байж хоосон сүрийг үзүүлэн залуу Азарган үрээ нараа одоохондоо дөнгөөд байгаа хөгшин азарга юм. Удахгүй Азарган үрээ нар энэ муу хөгшин азаргын юу ч чадахгүй сэг болсоныг мэдээд хэдэн тасчиж хаях байх даа. Тийм учраас хоосон найдалгаа орост тавих нь 90настай гүйлтийн аварга өвөөд олимпийн алтан медал авна гэж найдахтай адил.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж