Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн араас Такакэйшо удаалж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн араас Такакэйшо удаалж байна

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн араас Такакэйшо удаалж байна

Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.05.20/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Башёг тэргүүлэгч озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Оношотой барилдаж, 11 дэх даваагаа авав. Тэрбээр ийнхүү башёг 11 даваа, нэг унаатай тэргүүлж явна. Тэгвэл Тэрүнофүжигийн араас озэки Такакэйшо арван даваа, хоёр унаатай нэхэж байна. Түүний хувьд башёгийн 12 дахь Ичиножо А.Ичинноровтой барилдаж давсан юм.

Монгол бөхчүүдийн хувьд Ичиножо А.Ичинноров найман даваа, дөрвөн унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваа, зургаан унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан зургаан даваа, зургаан унаатай, Хошорюү С.Бямбасүрэн таван даваа, долоон унаатай, Кирибаяама Б.Лхагвасүрэн гурван даваа, есөн унаатай тус тус башёг үргэлжүүлж байна.

Башёгийн үеэр нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь озэки Асанояама Covid-19-ийн аюулгүй байдлын зөвлөмж зөрчиж, гадуур гарч, цэнгэжээ. Энэ хэргийг сүмогийн холбоо нухацтай авч үзэж байгаа бөгөөд удахгүй зохих шийтгэлийг нь оногдуулах гэнэ. Зөвлөмж зөрчсөн Асанояама энэ удаагийн Нацү башёгийн үлдсэн барилдаануудад зодоглохгүй.

Өнгөрсөн долдугаар сард Аби тэргүүтэй макүүчи зиндааны бөхчүүд зөвлөмж зөрчиж гадуур гарсан нь илчлэгдэж, гурван сар башёд барилдах эрхээ хасуулж, таван сарын турш цалингийнхаа 50 хувийг хасуулах шийтгэл амссан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж